ЭМЯ: Коронавирусийн 30 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2021 оны 2 сарын 23
Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээг Эрүүл мэндийн яамнаас танилцууллаа.
Өчигдөр улсын хэмжээнд 42,920 хүний сорьцод шинжилгээ хийхэд 30 хүнээс коронавирус илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 2,723 боллоо. Өчигдөр 70 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 2,003-д хүрэв.
Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1,882 болсон бөгөөд бусад аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 705 хүн эмчилгээнд байна. Үүнээс биеийн байдал,
- Маш хүнд-2
- Хүнд-6
- Хүндэвтэр-84
- Хөнгөн-598 хүн байгаа юм.
Хатуу хөл хорионы дэглэмийг цуцалж буй тул ЭМЯ-наас 11:00 цагийн ээлжит мэдээллийг маргаашаас өгч эхэлнэ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
623904
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: