ТАЛАРХАЛ: Хэцүүг сөрж, зогсолтгүй тэмцсэн ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ нартаа БАЯРЛАЛАА ТАЛАРХАЛ: Хэцүүг сөрж, зогсолтгүй тэмцсэн ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ нартаа БАЯРЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТАЛАРХАЛ: Хэцүүг сөрж, зогсолтгүй тэмцсэн ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ нартаа БАЯРЛАЛАА

2021 оны 2 сарын 23

Arslan.mn

Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хэд хэдэн удаа тогтоолоо. Бид урьд өмнө нь учирч байгаагүй, үзэж туулаагүй шинэ нөхцөл байдалтай нүүр туулж ажиллалаа. Мөн өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж байгаа. 

Өнгөрсөн хугацаанд эмч, цагдаа, цэрэг, онцгойгийнхон өндөржүүлсэн бэлэн байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, улс орныхоо аюулгүй байдлын төлөө унтах нойроо хугаслан, идэх хоолоо хагаслан, үр хүүхэд, аав, ээж, хань ижилтэйгээ хамт байх эрхээсээ татгалзан ажиллалаа. Мэдээж, энэ бол тэдний сонгосон мэргэжил, тангараг өргөсөн ажил. Гэхдээ энэ нь бас тэдэнд талархлаа илэрхийлэхгүй байж болно гэсэн үг биш.

Arslan.mn

Тэр дундаа "Ковид-19" цар тахлын голомтыг дотооддоо хумих, илэрсэн халдвартай иргэдээ эмчилж, иргэдийнхээ эрүүл мэндийг нь хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын нийт ажилтан, мэргэжилтнүүд болон ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ  нарын гүйцэтгэж буй үүрэг нэн чухал.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үеэр дээд шатны байгууллага, удирдлагуудын зохион байгуулалт, шийдвэрээс болсон алдаа дутагдлууд гарсан нь үнэн. Гэхдээ эрүүл мэндийн бүх шатны эмч, мэргэжилтнүүд халдвар үед шинэ сэтгэлээс иргэдийн аюулгүй байдлын сахин хамгаалж ажилласанд хэн ч эргэлзэхгүй биз.

Монгол Улсын хувьд COVID-19 цар тахлыг дотооддоо алдалгүй 10 сарын турш хамгаалж чадсан бөгөөд хэдий халдвар дотооддоо тархсан боловч өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2,723 тохиолдол бүртгэгдснээс эдгэрсэн хүний тоо 2,003-д хүрэв.  Энэ бүхний ард эрүүл мэндийн салбарын ажилтнууд болон ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ нар байна гэдгийг бид мартах ёсгүй.

Arslan.mn

Тэдний сэтгэлзүй амаргүй байна. Аюулт цар тахлыг дарах гэж битүү хувцас, вирустэй орчинд 400 гаруй хоног гэрээ умартан ажилласан. Ялангуяа, бусдын эрүүл мэндийн төлөө өөрсдөө эрсдэл хүлээж, өнөөдөр халдвар авчихаад буй эмч, сувилагч, асрагч нартаа хурдан эдгэж, дахин олон хүн эмчлэхийг иргэдийнхээ өмнөөс хүсье.

Хамт олноороо халдвартай иргэдийг эмчилж эдгээж гаргах хариуцлагатай үүрэг хүлээсэн алтан гартай эмч, сувилагч, ажилчдаараа бахархаж байна. 

Тэд цар тахлын эрсдэл, аюулыг сөрөн зогсохдоо, хайртай хүмүүсээ орхиод албандаа гарахдаа улсынхаа төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зогсов.  Тиймээс ч чимээгүй баатрууд болох тэдэнд ард иргэдийн зүгээс талархаж буйгаа илэрхийлсээр байна.  

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
2
angry an post
2
623906
29 эможи

Ц.Энхжаргал
2021-02-23 15:05
энэ хүнд хэцүү цар тахлын үед Лабораторийн эмч лаборант нар хоёргүй сэтгэлээр 24 цагаар зогсолтгүй зогсож PCR шинжилгээг хийж гүйцэтгэсэн шүү Эрүүл мэндийн салбар эмч сувилагч асрагчаас өөр мэргэжилтэнгүй юм шиг хандах юмаа хандлагаа өөрчил
keyboard_arrow_up