НИЙСЛЭЛ: БЗД-ийн гурван хороонд ШИНЭЭР ХАЛДВАР бүртгэгдлээ НИЙСЛЭЛ: БЗД-ийн гурван хороонд ШИНЭЭР ХАЛДВАР бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НИЙСЛЭЛ: БЗД-ийн гурван хороонд ШИНЭЭР ХАЛДВАР бүртгэгдлээ

2021 оны 2 сарын 24

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, сүүлийн хоёр хоногт хавьтлын тоо 116 тохиолдлоор нэмэгдэж ойрын хавьтал 812  болжээ. Харин хоёрдогч хавьтал 96-гаар нэмэгдэж 1 502 болсон байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудыг дүүргээр нь танилцуулбал,

  • БГД-т 3,
  • БЗД-т 10,
  • СХД-т 6,
  • СБД-т 2,
  • ХУД-т 9,
  • Чингэлтэй дүүрэгт хоёр тохиолдол тус тус бүртгэгджээ.

Мөн “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд БЗД-ийн 5, 6, 12 дугаар хороонд шинээр өвчлөл бүртгэгдсэн байна.

Сүүлийн үед гэр хороолол, байшин, гэр ахуйн хүрээнд бүртгэгдсэн тохиолдлуудын тоо, нэг голомтод 2-оос дээш халдвар бүртгэгдсэн голомт 30 гаруй болжээ.

Хөл хорио тавигдсан ч халдвар тархах эрсдэл өндөр байна. Өчигдөр иргэд олноор бөөгнөрч, золголт хийх, худалдаа үйлчилгээний газраар явах, амны хаалтаа буруу зүүх буюу хамраа ил гаргаж явах зэрэг байдал ажиглагдлаа. Нийслэлд халдварын тархалт үргэлжилж байгаа учраас иргэд хянамгай байх, хариу арга хэмжээ авах талд онцгой анхаарахыг тэрбээр санууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
8
ouch an post
5
confuse an post
6
angry an post
9
623946
34 эможи

Javha
2021-02-28 03:35
Hol horiog 40-50% nemegdvvli
Зочин
2021-02-27 16:24
Энэ 1хаалага шинжилгээ маш зөв боловч дутуу дулмаг явагдсан гэж хувьдаа харсан
Зочин
2021-02-25 10:47
Би баянгол дүүрэгт амьдарч байгаад баянзүрх дүүрэгт шилжиж ирсэн хүн баянгол баянзүрх дүүргийн онцгой комиссын иргэдэд мэдээлэл өгдөг группд байдаг тэгээд гайхаад баянгол дүүрэг маш ойлгомжтой мэдээ мэдээлэл цаг тухай бүрт нь өгч маш шуурхай зохион байгуулалттай ажиллаж байсан нэг хаалга 1 шинжилгээг ч тэр гэтэл баянзүрх дүүрэг маань ойлгомжгүй худлаа мэдээлэл тараасан мөн олох байрнаас шинжилгээ авалгүй өнгөрөөсөн ард иргэд уруу хандсан олигтой арга хэмжээ авдаггүй ер нь үүнээс ажил хийж байгаа хүний хандлага сэтгэл хэт байгаа нь маш тод харагдаж байна.
ЗОЧИН
2021-02-24 17:28
Энэ хаагуур БДАГ хороод вэ
keyboard_arrow_up