ЭМДЕГ: Нийслэл, орон нутгийн рашаан  сувиллуудын  удирдлага, ажилтнуудыг сургалтад хамруулж байна ЭМДЕГ: Нийслэл, орон нутгийн рашаан сувиллуудын удирдлага, ажилтнуудыг сургалтад хамруулж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Нийслэл, орон нутгийн рашаан сувиллуудын удирдлага, ажилтнуудыг сургалтад хамруулж байна

2021 оны 2 сарын 26

Arslan.mn

Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд болон рашаан сувиллуудын ажилтнуудад зориулан зохион байгуулж байгаа “Төлбөрийн хэмжээ, жагсаалт, журам батлах тухай” ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолыг танилцуулах гурван өдрийн онлайн сургалт үргэлжилж байна.

Өнгөрсөн хоёр өдөр аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн эмнэлэг,эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, ажилтнуудад зориулан сургалт явуулсан бөгөөд өнөөдөр нийслэл орон нутгийн 50 гаруй рашаан сувиллынхан оролцож байна.

Өнөөдрийн сургалтыг нээж Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг сургалтанд оролцож байгаа рашаан сувиллын удирдлага,мэргэжилтнүүдэд зориулан үг хэллээ.

Тэрээр өнгөрсөн оны 8 дугаар сард Эрүүл мэндийн багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу Эрүүл мэндийн даатгалын цогц шинэчлэл хийх, стратегийн худалдан авалтыг бий болгох эрх зүйн орчин бүрдсэн.

Arslan.mn

Хууль батлагдсан өдрөөс эхлэн Эрүүл мэндийн яам болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь АХБ-ны төслийн техникийн туслалцаатайгаар хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг төлөвлөгөөтэйгөөр, үе шаттайгаар хийж гүйцэтгэж ирлээ. Тухайлбал: 2021 оны төсвийн тухай хуулиар өмнө нь улсын төсвөөс санхүүжиж байсан тусламж, үйлчилгээний зардал болох 496 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэлээ; ингээд ЭМДЕГ нь энэ онд нийт 1 их наяд төгрөгөөр ард иргэд, даатгуулагчид шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагуудаас худалдан авахаар болоод байна.

Өнөөдрийн сургалтаар та бүхэнд эрүүл мэндийн салбарын шинэчлэл, гүйцэтгэлийн санхүүжилтийн маш чухал хэсэг болох тусламж, үйлчилгээний шинэчилсэн жагсаалт, журам, тарифыг танилцуулах гэж байна.

Эрүүл мэндийн даатгалын болон улсын төсвийн нэгдсэн сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээний энэхүү багц нь ЭМДҮЗ-ийн 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдсэнээр амьдралд хэрэгжүүлэх боломжтой боллоо.

Arslan.mn

Энэ нь нийт эмнэлгүүдийн хувьд маш чухал шийдвэр юм. Учир нь төрийн өмчийн эмнэлгүүд өмнөх шиг улсын төсвөөс тогтмол зардлаа авахгүйгээр харин энэхүү шинэчилсэн жагсаалт, тарифын дагуу үзүүлсэн тусламж, үйлчилгээнийхээ тоогоор л санхүүжилтээ авах болж байгаа бол хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд өмнө нь огт санхүүжилт авдаггүй амбулаторийн тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, үйлчилгээ болон төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэн, санхүүжих боломжтой болж буй төдийгүй төрийн болон хувийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хооронд бодит өрсөлдөөн бий болох боломжтой болж байна гээд шинэчилсэн багцын гол зарчим, оруулсан өөрчлөлтүүдийн талаар танилцууллаа.

Энэхүү сургалтаар Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөхүүд болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын удирдах ажилтнууд ,мэргэжилтнүүд хамтран аймаг нийслэлийн хувийн хэвшлийн 200 орчим эрүүл мэндийн байгууллага болон 50 гаруй рашаан сувиллын удирдлага, эмч мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцын шинэчлэлтийн талаар хичээл зааж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.

Тухайлбал Азийн хөгжлийн банкны МОН 9701 төслийн зөвлөх А.Батбаяр, Б.Очиртогтох, Ж.Гэрэлмаа нар эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх тусламж үйлчилгээний багцыг шинэчлэх шаардлага, баримталсан бодлого зарчим,эрүүл мэндийн тусламж үйлчигээний өртөг тооцох арга болон шинэчилсэн багцуудын талаар илтгэл тавьж оролцогчдын асуултанд тодруулга өгч байна.

Arslan.mn

Мөн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг, Тусламж үйлчилгээний чанар,төлбөрийн хяналтын газрын дарга Б.Оюунцэцэг болон зарим хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүд эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлэх тусламж үйлчилгээний багцуудын талаар болон эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэд даатгуулагчийг санхүүгийн эрсдэлээс хамгаалахад чиглэгдсэн хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх чиглэлээр хичээл зааж эмч, мэргэжилтнүүдийн асуултанд хариулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624034
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up