ЭМДЕГ: Яаралтай тусламж, халдварт өвчин, осол гэмтэл болон амбулаторийн хяналтын үзлэгт  “13-А“ маягт шаардлагагүй ЭМДЕГ: Яаралтай тусламж, халдварт өвчин, осол гэмтэл болон амбулаторийн хяналтын үзлэгт “13-А“ маягт шаардлагагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Яаралтай тусламж, халдварт өвчин, осол гэмтэл болон амбулаторийн хяналтын үзлэгт “13-А“ маягт шаардлагагүй

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

ЭМДЕГ-аас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ,төлбөрийн арга, журам батлах тухай” 03 дугаар тогтоолтой холбоотой өдрийн эмчилгээний талаар мэдээлэл өглөө.

Мөн энэ үеэр ЭМДЕГ-ын 1800-1363 утсаар ирсэн иргэдийн асуултад хариуллаа.

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Батчимэг " 13-А маягт бол шинээр гараад ирсэн биш. Эрүүл мэндийн бзх тусламж, үйлчилгээг 13-А маягтад заасан мэтээр ойлгож болохгүй. Өвчтөн шилжүүлэх энэ журмыг ЭМЯ-аас шинэчлэн гаргаж байгаа. Энэ журамд үндэслэн мэдээллийн системд мөн өөрчлөлт оруулсан байгаа. Тухайлбал, иргэн та өвчин нь тодорхой болоод амбулаторийн үзлэгт ирвэл 13-А маягт авчирна. Харин Эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлуулах гэж ирж байгаа бол 13-А маягт авахгүй.

Мөн амбулаторид мэс ажилбар хийгдэж байгаа. Энэ тохиолдолд заавал өрхөөс 13-А маягт авчир гэж хэлэхгүй. 

13-А маягт шаардлагагүй тохиолдол:

  • Шүдний тусламж үйлчилгээг 
  • Амбулаторийн хяналтын үзлэгт 
  • Яаралтай тусламж,
  • Халдварт өвчин,
  • Осол гэмтэл,
  • Хорт хавдартай,
  • Сэтгэцийн эмгэг,
  • Мэс заслын ажилбар,
  • Өндөр өртөгтэй мэс засал
  • Жирэмсний ягаан дэвтэртэй бол 13-А маягт  шаардлагагүй юм.

Харин хурууны хээгээрээ тусламж үйлчилгээгээ баталгаажуулах шаардлагатай юм байна.

Мөн хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлэх бол 13-А маягт шаардлагагүй ч ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэгт үзүүлэхэд 13-А маягттайгаар хөнгөлөлттэй үзүүлж болох ч одоогоор гэрээгээ шинэчилсэн цөөн тооны эмнэлэг байгаа." гэлээ.

ЭМД-аа төлсөн тохиолдолд эрүүл мэндийн өөрт хамаарах тусламж үйлчилгээг ямар нэгэн санхүүгийн эрсдэлд орохгүй авч эхэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624145
1 эможи

keyboard_arrow_up