ЭМДЕГ: Өдрөөр үзүүлэх тусламж, үйлчилгээний ТӨЛБӨРИЙН ҮНЭ, ӨӨРЧЛӨЛТҮҮД ЭМДЕГ: Өдрөөр үзүүлэх тусламж, үйлчилгээний ТӨЛБӨРИЙН ҮНЭ, ӨӨРЧЛӨЛТҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Өдрөөр үзүүлэх тусламж, үйлчилгээний ТӨЛБӨРИЙН ҮНЭ, ӨӨРЧЛӨЛТҮҮД

2021 оны 3 сарын 30

Arslan.mnЭМДЕГ-аас шинэчилсэн журмын өдрөөр үзүүлэх тусламж, үйлчилгээний өөрчлөлтүүдийг танилцуулж байна. 

1. Өдрийн эмийн эмчилгээ

Өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцон санхүүжүүлнэ.

Өдрийн эмийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчлэх хугацаанд хэрэглэсэн эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, холбогдох оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон бусад зардал хамаарна.

Даатгуулагчид өдрийн эмийн эмчилгээ үзүүлж байх хугацаанд тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

2. Өдрийн мэс засал

Даатгуулагчийн өвчний учир эмчийн заалтаар лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас авсан өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно.

Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, оношилгоо шинжилгээ, мэс засал, мэс ажилбар, эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, протез, ортопед (өндөр үнэ бүхий болон бусад), ороох боох материал, сэргээн засах эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээг санхүүжүүлэхдээ өдрийн мэс заслаар хийх боломжтой тусламж, үйлчилгээг тухайн мэс заслын оношийн хамааралтай бүлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр тооцож Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Даатгуулагчид өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлсний дараа эмнэлзүйн шаардлагаар хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үндсэн дээр зөвхөн өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх, эсхүл өдрийн мэс заслын тусламж, үйлчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг хоёуланг нь санхүүжүүлэхийг шийдвэрлэнэ.

3. Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ:

Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийгдэх хугацааны туршид хэрэглэгдэх химийн тариа, эм, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Хорт хавдрын химийн өдрийн эмчилгээ нэг бүрийг нэг тохиолдол гэж тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

4. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ:

Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, тусламж, үйлчилгээ үзүүлж буй үед ашиглагдах туяа эмчилгээний эм тариа, эмнэлгийн хэрэгслийн зардал, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ нэг бүрийг нэг тохиолдол гэж тооцож эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

5. Диализийн тусламж, үйлчилгээ

Диализийн тусламж, үйлчилгээнд хэвлийн болон гемодиализийн тусламж, үйлчилгээ хамаарна.

Диализийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчийн үзлэг, зөвлөгөө, диализийн шингэн, эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоо шинжилгээ, сувилахуйн зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Диализийн эмчилгээ тус бүрийг нэг тохиолдол хэмээн тооцож, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

6. Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ:

Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацааны эмчийн үзлэг, зөвлөгөө, оношилгоо, засал, дасгал, эмчилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Даатгуулагчийн өвчний учир, эмчийн заалтаар лавлагаа шатлалын, сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагад үзүүлсэн тохиолдол бүрийг нэг тохиолдол гэж тооцно.

Даатгуулагчид сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаанд тухайн оношоор хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ.

Сэргээн засахын өдрийн тусламж, үйлчилгээний нэг тохиолдлыг тооцоход баримтлах эмчилгээний хугацааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар тогтооно.

7. Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээ:

Уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний зардлын бүрэлдэхүүнд эмчилгээ хийх хугацаанд хэрэглэгдэх эм, тан, эмнэлгийн хэрэгсэл, эмчийн үзлэг, зөвлөгөө, бариа засал, оношилгоо шинжилгээ, сувилахуйн тусламж, үйлчилгээний зардал болон холбогдох бусад зардал хамаарна.

Уламжлалт анагаах ухааны өдрийн эмийн эмчилгээ нь нэг оношоор 5-аас доошгүй хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээг нэг багц гэж тооцно.

Даатгуулагчид уламжлалт анагаах ухааны өдрийн эмчилгээний тусламж, үйлчилгээ үзүүлж байх хугацаандаа тухайн оношоор нь хэвтүүлэн эмчлэх тасагт шилжүүлсэн тохиолдолд зөвхөн хэвтүүлэн эмчлэх үеийн зардлыг холбогдох оношийн хамааралтай бүлгээр нь тооцон санхүүжүүлнэ.

Эх сурвалж: ЭМДЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624165
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up