НИЙСЛЭЛ: БЗД-14, ХУД-13, СХД-4, СБД-т нэг халдварын шинэ тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 3 сарын 03
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа "Гуравдугаар сарын 2-ний өдөр улсын хэмжээнд 17529 шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тоо 3032 боллоо.
Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Шинээр илэрсэн 32 тохиолдлын
- 8 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол
- 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн.
Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Батлагдсан 32 тохиолдлын байршлуудыг танилцуулбал:
- БЗД-14,
- ХУД-13,
- СХД-4,
- СБД-1 хүнээс халдвар шинээр илэрсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624175
1 эможи
ард иим
2021-03-03 13:15
иим байхад лаларуууд сургуулиииг нээнэ гэээд хуцхан хэниии хорт бодлого вэ эрүүүл хүн монголд хэрэгтэй шүүү
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: