Буяны ажилд оролцсон 20 ХҮНЭЭС коронавирус илэрчээ Буяны ажилд оролцсон 20 ХҮНЭЭС коронавирус илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Буяны ажилд оролцсон 20 ХҮНЭЭС коронавирус илэрчээ

2021 оны 3 сарын 04

Arslan.mn

ХӨСҮТ-өөс Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг  танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа  "Халдварын голомтуудын судалгааг долоо хоног бүр нэгтгэн гаргадаг.

Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Улаанбаатар хотод халдварын 20 голомт идэвхтэй байгаа.

Завхан аймагт хоёр тохиолдол илэрсэн. Нэг хүн нь Улаанбаатар хотоос хоёрдугаар сарын 26-ны өдөр гараад 27-нд Завхан аймагт очсон. Хотоос явахдаа халдвартай хүний ойрын хавьтал болсон гэдгээ мэдээгүй байсан. Энэ хүнийг явсны дараа хамаатны хүнээс нь халдвар илэрсэн. Тиймээс Завхан аймгийнхантай холбогдож тусгаарлалт авч, тухайн хүнээс шинжилгээ авсан. Одоогоор тухайн хүнтэй ойрын хавьтал болсон 11 хүнийг тусгаарлаад байна. 

Увс аймгаас хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн буцаж явахаар шинжилгээ өгөхөд гуравдугаар сарын 2-нд халдвартай нь тогтоогдсон. Энэ хүн буяны ажилд оролцохоор ирсэн хүн байсан. Бид Улаанбаатар хотод байгаа ойрын хавьтлуудыг илрүүлсэн.

 Өнөөдөр Улаанбаатар хотод илэрсэн 42 тохиолдлын 20 нь буяны ажлын голомттой холбоотой хүмүүс байна.

Энэ сард болох баяруудыг аль болох олноороо цугларч тэмдэглэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе" хэмээн ярилаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
5
confuse an post
1
angry an post
624228
10 эможи

keyboard_arrow_up