ЭМЯ: Шинээр илэрсэн 108 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой, 51 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал ЭМЯ: Шинээр илэрсэн 108 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой, 51 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Шинээр илэрсэн 108 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой, 51 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал

2021 оны 3 сарын 08

Arslan.mn

ХӨСҮТ-өөс  коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна

 ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. 

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол
  • үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.

Зөөвөрлөгдсөн тохиолдлууд

  • Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс,
  • Гуравдугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. 

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.

Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. 

Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624319
0 эможи

keyboard_arrow_up