Халдвар авсан 4 иргэнийг Завханаас ХӨСҮТ рүү шилжүүлэх хүсэлт хүргүүлжээ Халдвар авсан 4 иргэнийг Завханаас ХӨСҮТ рүү шилжүүлэх хүсэлт хүргүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Халдвар авсан 4 иргэнийг Завханаас ХӨСҮТ рүү шилжүүлэх хүсэлт хүргүүлжээ

2021 оны 3 сарын 10

Arslan.mn

Завхан аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж буй коронавирусийн халдвартай хоёр иргэний ойрын хавьтлын хоёр хүн халдвар авсан болох нь тогтоогджээ.

Ингэснээр Завхан аймагт дөрвөн иргэн коронавирусийн халдвар аваад байгааг тус аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Улаанбаатар хотоос Шилүүстэй суманд очсон иргэн болон түүний ээж коронавирусийн халдвар авсан болох нь батлагдаж, ХӨСҮТ-ийн эмч нарын баг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд суманд нь эмчилж байгаа юм.

Халдвар авсан нэг иргэн ходоодны хорт хавдартай бөгөөд биеийн байдал маш хүнд байгаа аж. Халдвар авсан иргэдийг ХӨСҮТ-рүү шилжүүлэх хүсэлтийг Аймгийн онцгой комиссоос Улсын онцгой комисст хүргүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624367
0 эможи

keyboard_arrow_up