УГТЭ-т КОРОНАВИРУСТ халдварын эсрэг вакцинжуулалт хийгдлээ УГТЭ-т КОРОНАВИРУСТ халдварын эсрэг вакцинжуулалт хийгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ-т КОРОНАВИРУСТ халдварын эсрэг вакцинжуулалт хийгдлээ

2021 оны 3 сарын 11

“Коронавирусийн халдварын (Ковид-19) эсрэг дархлаажуулах тухай” Улсын онцгой комиссын даргын 05 дугаар тушаал, Эрүүл  мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд  2021 оны 03 сарын 04-07-ний өдрүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгууллаа.

 Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу Астра Зеника үйлдвэрийн “Ковишилд“  вакцины дархлаажуулалтыг  халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн Эмнэлгийн захирлын тушаалаар байгуулагдсан дархлаажуулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттайгаар 4-5 өдрийн туршид вакцин тарихын  өмнөх  эмчийн үзлэг, вакцинатор  сувилагчийн, вакцины дараах урвал  хүндрэлийг хянаж, зөвлөгөө өгөх болон дархлаажуулалтын нэгдсэн бүртгэлийн багуудыг тус тус зохион байгуулан халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн ажиллаж нийт 933 тун буюу 933 эмч ажилчдыг вакцинд хамрууллаа. Уг вакциныг тариулах эсрэг заалт бүхий вакцинд хамрагдаагүй ажилчдын бүртгэл судалгааг холбогдох журмын дагуу нэгтгэн гаргав.

Тус эмнэлэг цаашид үргэлжлүүлэн УОК, ЭМЯ, НОК-ын үүргийн дагуу нийслэл хотын хуваарьт иргэдийг вакцинжуулах  үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624401
0 эможи

keyboard_arrow_up