СУДАЛГАА: Сэтгэц, зан үйлийн эмгэг ажил хөдөлмөр эрхлэх насныхан дунд хамгийн их тохиолдож байна СУДАЛГАА: Сэтгэц, зан үйлийн эмгэг ажил хөдөлмөр эрхлэх насныхан дунд хамгийн их тохиолдож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Сэтгэц, зан үйлийн эмгэг ажил хөдөлмөр эрхлэх насныхан дунд хамгийн их тохиолдож байна

2021 оны 3 сарын 12

Arslan.mn

Хүн амын дундах зонхилон тохиолдох сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалтын түвшин, хөдлөл зүйг тогтоох нь сэтгэцийн эмгэгтэй хүмүүст үзүүлэх эмнэлгийн болон нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээний цар хүрээ, зохион байгуулалт, агуулга, хэлбэр, тэргүүлэх чиглэлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, сонгох зэрэгт үндэс суурь болж өгдөг.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 онд Монгол улсын хэмжээнд 12000 хүнийг хамруулсан судалгаа хийжээ.

Судалгааны дүнгээр:

  • Сэтгэл гутрах эмгэг 6.2%
  • Архинд донтох эмгэг 6.4%
  • Тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа 11.9%
  • Архаг ядаргаа 16.2%
  • Органик бус нойрны эмгэг 17.5%
  • Сэтгэл түгших эмгэг 18.4% тархалттай байсан.

Сэтгэц, зан үйлийн эмгэг үүсэхэд тухайн хүний хүйс, гэр бүлийн байдал, бүтэц, ажил эрхлэлтийн байдал, архи согтууруулах ундааны хэтрүүлэн хэрэглээ, амьдарч буй орчин нөхцөл зэрэг нь эрсдэлт хүчин зүйлс болж байна.

Эдгээр эмгэгүүд нь ажил хөдөлмөр эрхлэх ид насанд буюу 35-39 нас, 40-49 нас, 50-54 насны бүлгүүдэд хамгийн их тохиолдож байсан.

Мөн хотод амьдрах нь хөдөө орон нутагт амьдарснаас архаг ядаргаа эмгэгээр 1.5 дахин, сэтгэл түгших эмгэгээр 1.2 дахин, тайлбарлаж боломгүй биеийн зовуурь шаналгаа эмгэгээр 1.1 дахин, сэтгэл гутрах эмгэгээр 1.7 дахин, органик бус нойрны эмгэгээр 1.5 дахин их өвдөх эрсдэлтэй гарчээ.

Судалгаанд хамрагдагсдын 19.3%-д дээрх эмгэгүүд хавсран тохиолдож байлаа.

Arslan.mn

Эх сурвалж: СЭМҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624445
1 эможи

Зочин
2021-03-13 09:19
Нэг сонин байнадаа монголчуудыг нэг корона вирусээр айлгаал нэг сэтгэц зан үйл ч гэх шиг юм гаргаж ирээл,нэг хөгжлийн бэрхшээл тахир татуу, нэг бол хоорондоо уулзаж учраж болохгүй гэрээс бүү гар гээл нэг л хачин бодол сэтгэл хичирхийлэл МОНГОЛЧУУДЫН ДУНД явуулаад байгаа нь сонин санагдаад байнадаа ЦЭВЭР МОНГОЛЧУУД МИНЬ ЭРГЭЖ НЭГ ХАРЖ НЯГТЛАХ ЦАГ ИРСЭН БОЛОЛТОЙ
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up