Ц.УРАНЧИМЭГ: “EXIMER“ лазерын аппаратын тусламжтайгаар “АРЬС ЦАЙХ“ өвчнийг бүрэн эдгээх боломжтой болсон Ц.УРАНЧИМЭГ: “EXIMER“ лазерын аппаратын тусламжтайгаар “АРЬС ЦАЙХ“ өвчнийг бүрэн эдгээх боломжтой болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ц.УРАНЧИМЭГ: “EXIMER“ лазерын аппаратын тусламжтайгаар “АРЬС ЦАЙХ“ өвчнийг бүрэн эдгээх боломжтой болсон

2021 оны 3 сарын 15

ГЭРЭЛ ЗУРГИЙГ  MPA.MN

АӨСҮТ-ийн мэргэжлийн арьс гоо заслын эмч, сувилагчдын баг улсын хэмжээнд олон төрлийн эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлдэг гэдгийг нь тэр бүр хүмүүс мэддэггүй.

Тэгвэл тус эмнэлэг нь хувийн эмнэлгүүдэд үзүүлдэг бүх төрлийн гоо заслын үйлчилгээг үзүүлдэг аж. Энэ талаар тус төвийн Ерөнхий захирал, Анагаах Ухааны магистр, Арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ц.Уранчимэгээс тодруулахад "Манай эмч, мэргэжилтнүүд БНСУ-д  мэргэжил дээшлүүлж, гадаадын шинэ технологи, гоо заслын ажилбаруудыг нутагшуулан хөгжүүлж байна. Тухайлбал, ботокс, филлер, PRP, лазер эмчилгээ, мезо тарилгууд зэрэг гоо сайхны тусламж, үйлчилгээг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн, өндөр үр дүнтэй үзүүлдэг. АӨСҮТ-өөр үйлчлүүлж буй иргэдийн хувьд илүү найдвартай, чанартай, мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдээс тусламж, үйлчилгээ авдаг онцлогтой.

ЭМЯ-аас өнгөрсөн онд манай эмнэлэгт Eximer лазерын аппаратыг өгсөн. Энэ нь арьс цайх өвчтэй хүмүүст хэрэглэдэг шинэ эмчилгээний арга юм. Сүүлийн үед арьс цайх өвчин ихсэх хандлагатай байна. Энэ  нь өвдөх, загатнах зовиур байхгүй ч гэсэн хүний гоо сайханд нөлөөлж, сэтгэл зүйд асар их дарамт учруулдаг. Энэ аппаратын тусламжтайгаар арьсны цайралтыг нь бүдгэрүүлж, цаашлаад цайралтыг зогсоодог. Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасагт PDRN буюу загасан тарилгыг  үс уналт, арьс залуужуулах, арьс цайх өвчний үед хэрэглэж байна. PRP эмчилгээ, эхэсийн тарилга, Fractional CO2 лазер эмчилгээг батганы сорви, арьс залуужуулах зорилгоор хийх нь эмчилгээний үр дүн өндөртэй байгаа. Мөн Pink Aging treatment хэмээх арьсыг цайруулах нөхөн төлжүүлэх мезотарилга, хэсэг газар өөх хайлуулах тарилгыг шинээр нэвтрүүлж байна.

Хумсны мөөгөнцөрт өвчний оношилгоонд PAS stanin-г хэрэглэх зэрэг оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж байна. Мөн хөлдөөх эмчилгээний аргыг нэвтрүүлж, энэ жилээс бид  келойд сорив буюу хэт ургалттай соривуудыг эмчлэх аргыг нэвтрүүлж байна." хэмээлээ. 

х 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624478
10 эможи

keyboard_arrow_up