Улаанбаатараас Архангайн Хайрхан суманд очсон нэг иргэний давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар батлагдлаа
2021 оны 3 сарын 16
Шинжилгээний хариугаа хүлээлгүйгээр нийслэлээс Архангай аймгийн Хайрхан сум руу зорчсон иргэн коронавирусийн халдвартай нь батлагдсан байна. Тухайн иргэнийг Архангай аймгийн шуурхай арга хэмжээний баг постноос буцааж Улаанбаатарт хүргэх ажлыг зохион байгуулсан юм.
Гэвч тухайн иргэний ойрын хавьтал болох нэг иргэн Улаанбаатарт хамт байсан ч шинжилгээ өгөөд сөрөг гарсан учир Хайрхан сумандаа ирүүлсний дараа давтан шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ийнхүү Аймгийн шууурхай штаб яаралтай хуралдаж хариу арга хэмжээний багийг томилж тандалт судалгааны ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
624497
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: