Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Шинжилгээний хариугаа хүлээлгүй Хэнтий аймагт очсон иргэнээс коронавируст халдвар илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 16-ны өдөр  очсон нэг иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ. Тиймээс Өмнөдэлгэр сумын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж сэжигтэй тохиолдлын ойрын хавьтагч нарыг хяналтад авсан байна. Энэ талаар тус аймгийн Засаг даргын тамгийн газраас өчигдөр /2021.03.17/ орой дараах мэдэгдлийг гаргажээ. 

Тус мэдэгдэлд "Гуравдугаар сарын 16-ны өдөр иргэн  Х нарын хүмүүс хувийн автомашинаар PCR шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр Хэнтий аймаг руу Дэлүүн Болдогийн постыг тойрон Хэрлэн голын мөсөөр гаран нэвтэрч сум руу явах замдаа оройн 19:00 цагийн үед Өмнөдэлгэр сумын Дамбо, Ханбүрээ дэлгүүрээр орж үйлчлүүлсэн байна. Улмаар тэд харъяа сум руугаа зорчиж байх үед нь ХӨСҮТ-ээс аймгийн Шуурхай штаб руу холбогдож, тухайн иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг мэдэгджээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Хэнтий аймгийн Шуурхай штаб, Өмнөдэлгэр сумын Шуурхай штаб шуурхай арга хэмжээ авч, сумын төвөөс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, тухайн дэлгүүрүүдээр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож, дам болон ойрын хавьтыг тусгаарлаад байна. Тус дэлгүүрүүдээр халдварын шинжилгээ эерэг гарсан иргэнтэй хамт зорчиж явсан гэр бүлийн гишүүн үйлчлүүлжээ. Өмнөдэлгэр сумаас сумын төвийн гаднах  долоон чиглэлд хоёр хүний бүрэлдэхүүнтэй хяналтын пост, хоёр  хөдөлгөөнт эргүүл гаргаж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сумын дэлгүүр, үйлчилгээний төвүүд, шатахуун түгээх станцуудыг хааж, нэгдүгээр хавьтагчдаас түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өнөөдрийн Шуурхай штабын хурлаар эрүүл мэндийн газраас  нийт хавьтагч нарыг бүрэн тогтоож түүвэрчилсэн аргаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу сөрөг гарсныг мэдээллээ. Гуравдугаар сарын 17-ны 02:06 цагт аймгийн Цагдаагийн газраас батлагдсан тохиолдлыг Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн хөтөч автомашинд хүлээлгэн өгсөн" гэжээ.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
624569
1 эможи

keyboard_arrow_up