СЭМҮТ-д хийгддэг өвөрмөц эмчилгээнүүдийн нэг бол СЭТГЭЛ ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ СЭМҮТ-д хийгддэг өвөрмөц эмчилгээнүүдийн нэг бол СЭТГЭЛ ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ-д хийгддэг өвөрмөц эмчилгээнүүдийн нэг бол СЭТГЭЛ ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ

2021 оны 3 сарын 18

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгддэг өвөрмөц эмчилгээнүүдийн нэг бол Сэтгэл засал эмчилгээ юм. Анх 1975 онд Сэтгэцийн эмгэгийн клиникийн эмнэлэгт 30 ортой архины тасаг байгуулагдаж, тус тасгийн дэргэд ховс эмчилгээний өрөөг нээн ажиллуулж эхэлснээр сэтгэл засал эмчилгээний анхны суурь тавигдсан билээ. 

2004 онд Монгол улсад асрамжийн газрын сэтгэлзүйн гэмтэлтэй хүүхдэд сэтгэлзүйн тусламж үзүүлэхээр ажиллаж байсан Вашингтоны их сургуулийн профессор, сэтгэлзүйч W. J. Picon нь ЭМШУИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимтэй хамтран ажиллаж, манай оронд өрнөдийн сэтгэл засал эмчилгээний нэгэн төрөл болох Сэтгэц задлан шинжлэл, психодинамик сэтгэл заслыг хөгжүүлэх үндэс болсон юм. 

Arslan.mn

Түүнээс хойш сэтгэл заслын тусламж үйлчилгээ өргөжин хөгжиж СЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар “Сэтгэл засал эмчилгээний баг” байгуулагдан, одоогоор 5 сэтгэл засалч эмчтэйгээр стационарын болон амбулаторийн тусламж үйлчилгээг сэтгэл засал эмчилгээний өвөрмөц арга техникүүдийг ашиглан ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Arslan.mn

Сэтгэл засал эмчилгээний хамрах хүрээ:

  • Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүмүүс
  • Хүүхэд, өсвөр насныхан
  • Сэтгэлзүйн гэмтэлд өртсөн хүмүүс
  • Сэтгэцийн архаг эмгэгтэй хүмүүс
  • Ар гэрийнхэн, асран хамгаалагч нар
  • Амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэгчид
  • СЭМҮТ-ийн ажилтан, албан хаагчид
  • Бусад албан байгууллагын ажилчин, албан хаагчид

Сэтгэл засал багийн тусламж үйлчилгээний хэлбэр:

  • Ганцаарчилсан сэтгэлзүйн зөвлөгөө
  • Ганцаарчилсан сэтгэлзүйн засал
  • Бүлгийн сэтгэл засал эмчилгээ
  • Өөртөө туслах бүлгийн үйл ажиллагаа
  • Үйлчлүүлэгч, эмчлүүлэгч, тэдний ар гэрийнхэн, асран хамгаалагч нарт зориулсан сэтгэлзүйн зөвлөгөө өгч байна.

Сэтгэц эрүүл бол бие эрүүл.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624597
4 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up