Вакцин халдвараас хэр удаан хугацаанд  хамгаалах  нь “ТОДОРХОЙГҮЙ“ Вакцин халдвараас хэр удаан хугацаанд хамгаалах нь “ТОДОРХОЙГҮЙ“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Вакцин халдвараас хэр удаан хугацаанд хамгаалах нь “ТОДОРХОЙГҮЙ“

2021 оны 3 сарын 19

Arslan.mn

"Ковид-19"-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа болон халдвар аваад эдгэрсний дараа  хэр удаан  хугацаанд хүнд дархлаа тогтоох вэ? гэдэг асуултад эрүүл мэндийн байгууллагаас дараах хариултыг өгч байна.

“Халдвар аваад эдгэрсний дараах буюу байгалийн дархлаа нь хэр удаан хамгаалах вэ гэдэг нь өвчин бүрийн хувьд ялгаатай байдаг. Мөн хүн бүрийн хувьд харилцан адилгүй. Тиймээс коронавирус нь шинэ төрлийн вирус тул байгалийн дархлаа хэр удаан үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна. Сүүлийн үеийн судалгаагаар халдвар аваад эдгэрсэн хүн 90 хоногийн хугацаанд дахин халдвар авах магадлал маш бага байна гэж үзэж байгаа. Вакцин хийлгэсний дараа хэр удаан халдвараас хамгаалах вэ гэдгийг одоогоор бас хэлэх боломжгүй” гэж байна.

Вакцин хийлгэсний дараа гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно

-Вакцин хийлгэснээр биед ямар нэгэн хариу урвал үзүүлэх үү?

-Вакцин хийлгэсний дараа хэсэг газар гар хөндүүрлэх, толгой өвдөх, халуурах, бие тавгүйрхэх шинжүүд илэрч болно. Эдгээр нь 1-2 өдөрт аяндаа зүгээр болно. Ийм шинжүүд илрэх нь та халдвар авсан гэсэн үг биш. Харин эдгээр шинж тэмдэг нь таны биед халдвараас сэргийлэх дархлаа бий болж байгааг илтгэнэ. Хэрэв танд эдгээр шинж тэмдэг арилахгүй олон хоног үргэлжилбэл эмчид хандах хэрэгтэй.

-Коронавирусийн вакцин аюулгүй юу?

-Вакцины судалгааг олон орны янз бүрийн насны, олон ястан үндэстнийг хамруулан хийдэг бөгөөд аюулгүй байдлын олон стандарт, шаардлагыг хангасан вакцин хийхийг зөвшөөрдөг. Одоогоор баталгаажсан коронавирусийн эсрэг вакцинууд нь эдгээр стандарт, шаардлагуудыг хангасны үндсэн дээр хүн амд хэрэглэгдэж байгаа юм.

-Эмнэлзүйн туршилт, судалгаа гэж юу вэ?

-Эмнэлзүйн туршилт нь шинэ вакцины аюулгүй, үр дүнтэй эсэхийг тодорхойлоход ашигладаг судалгааны нэг төрөл юм. Аливаа  вакцины  эмнэлзүйн туршилт нь дөрвөн үе шаттай байдаг. Үүнд:

I үе шат бол цөөн тооны сайн дурын, эрүүл хүмүүст хийсэн анхны  туршилт бөгөөд ихэвчлэн хэдэн сар үргэлжилдэг.

II үе шат нь вакцины тууштай байдал, аливаа гаж нөлөө, дархлааны хариу урвал     үүсэж эсэхийг шалгадаг. Энэ үе шат хэдэн сар үргэлжилж болно.

III үе шат нь аюулгүй байдал, үр ашгийн талаарх баттай мэдээллийг цуглуулдаг. Энэ нь ихэвчлэн мянга мянган сайн дурын хүмүүсийг хамруулдаг тул хэдэн жил үргэлжилж болно.

IV үе шат нь вакциныг лицензжүүлж,  хүн амын дунд вакцин хийсний дараа үр дүнтэй байдлыг үнэлэх үе шат юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624629
0 эможи

Зочин
2021-03-20 07:08
Өөр ямар зүйл нэмбэл дээр үү
keyboard_arrow_up