ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүнээс covid-19 халдвар илэрлээ ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүнээс covid-19 халдвар илэрлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүнээс covid-19 халдвар илэрлээ

2021 оны 3 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн: 

"Сүүлийн хоногт 16 лабораторид 10,049 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 210 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,186 болж байна. 210 тохиолдлын 209 нь дотоодод бүртгэгдсэн.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн буюу Будапешт-Улаанбаатарын онгоцоор ирсэн зорчигчдын дундаас нэг хүн халдвар авсан нь батлагдлаа. Дотоодын халдварын 209 тохиолдлын 206 нь Улаанбаатарт, Хөвсгөл аймагт 3 тохиолдол бүртгэгдсэн. 210 халдвар авсан хүнээс 185 нь ойрын хавьтал байна. 25 хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. 

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 5, 11, 15 дугаар хороо,
  • СБД-ийн 7 дугаар хороо,
  • БГД-ийн 4, 5, 11, 20, 24, 25 дугаар хороо,
  • ХУД-ийн 1, 11, 17, 18 дугаар хороо,
  • ЧД-ийн 5, 17 дугаар хороо,
  • СХД-ийн 9, 14, 26 дугаар хороонд байна. 

Сүүлийн хоногт 129 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,606 боллоо.  

Өнөөдрийн байдлаар нийт 1,407 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,209, хүндэвтэр 180, хүнд 15, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай" гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
1
624680
2 эможи

keyboard_arrow_up