“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалт боллоо “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалт боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалт боллоо

2021 оны 3 сарын 23

Arslan.mn

2020 онд дэлхий нийтийг цочроосон КОВИД-19 цар тахал гарсантай холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн тохиолдлын дуудлага мэдээлэл 2 дахин өссөн үзүүлэлттэй байна. (2020 онд ГССҮТ-ийн Нэг цэгийн үйлчилгээгээр 976 хүн үйлчлүүлснээс 842 нь эмэгтэй, 32 нь эрэгтэй, 102 нь хүүхэд тус тус байна.  Нэг цэгийн үйлчилгээний төвийн тоон мэдээллээс)

ГССҮТөв санаачлан ДЭМБ-ын техникийн дэмжлэгээр ЭМЯ, ХНХЯ, ГБХЗХГ, СЭМҮТ, НЭМГ, НБГ-тай хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ, салбар бүрийн оролцоо” сэдэвт цахим сургалтыг 2021 оны 02 сарын 16-наас 03 сарын 18-ны өдрийг дуустал цахимаар зохион байгууллаа.

Arslan.mn

Боловсролын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль гэх мэт олон хуулиудыг тус тус шинэчилэн найруулж Монгол Улсын Засгийн газрын зүгээс хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тууштай тэмцэх чиглэлээр нийгмийн салбар бүрийг оролцуулан ажиллаж байна. Хууль, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, засаг захиргааны нэгжүүд болон төрийн бус байгууллагууд зэрэг олон салбар, мэргэжилтнүүдийн хүлээх үүргийг тодорхой болгосон ч гэр бүлийн хүчирхийллийг илрүүлж, мэдээлэх, холбон зуучлах, гарч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх болон холбогдох хууль эрхзүйн мэдлэг, хүний эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар суурь мэдлэг, нэгдсэн ойлголтыг дээшлүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулсан.

Arslan.mn

Тус сургалт нь дараах үндсэн 3 хүрээнд явагдсан байна.

  1. Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн 38 сургууль, 77 цэцэрлэгийн 4250 багш, нийгмийн ажилтан
  2. Нийслэлийн 9 дүүргийн 171 хороодын 1032 хамтарсан багийн гишүүд
  3. Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн ЭМТ, ӨЭМТ-ийн 1000 эмч, эмнэлгийн ажилтнууд

Нийт 6282 хүнд сургалтыг зохион байгуулсан байна.

Мөн сургалтын үр дүнг болоод сургалтанд хамрагсдын мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх зорилгоор сургалтын өмнөх болон сургалтын дараах судалгааг цахимаар авсан байна.

  • Судалгаагаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх илрүүлэх чиглэлээр сургалтанд өмнө нь боловсролын ажилтны 51.2 хувь, хамтарсан багийн гишүүдийн 30.6 хувь, эмч, эмнэлгийн мэргэжилтний 20.9 хувь нь хамрагдаж байгаагүй байна.
  • Сургалтанд хамрагдсан оролцогчид ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол илэрвэл холбогдох газруудын мэдээлэлтэй болсон. Мөн энэ сургалтын үр дүнд шинэ мэдлэг мэдээлэл олж авсан байна.

Уг сургалтыг хийснээр : Гэр бүлийн хүчирхийлэл аль ч салбарт  эрт шатанд нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх, холбон зуучлах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх мэдлэг чадвартай болж салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо сайжирч, олон мэргэжилтнүүд асуудлыг олон талаас харах нөхцөл боломж бүрдсэн. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, бусад хууль, дүрэм, журмын талаарх мэдлэг, хандлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх мэдлэг чадвар сайжирсан. Мөн цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах нь цаг хугацаа хэмнэж, нэг дор олон хүнийг хамруулж ажлын байран дээрээ сургалтанд суух боломж бүрдсэн.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624718
0 эможи

keyboard_arrow_up