Э.Тэмүүлэн: Вакцины хариу урвал гурваас олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай Э.Тэмүүлэн: Вакцины хариу урвал гурваас олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Э.Тэмүүлэн: Вакцины хариу урвал гурваас олон хоног үргэлжилбэл эмчид хандаарай

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

Дархлаажуулалт эхэлснээс хойш улсын хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар 209.278 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.  Вакцины хариу урвал болон дархлаажуулалтын талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Вакцин хийлгэсэн иргэдэд халуурах, толгой өвдөх, ханиад хүрсэн мэт шинж тэмдэг илэрч байна. Вакцины хариу урвалын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу?

-Вакцинжуулалт эхлээд 20 гаруй хонож байна.

Бид эхний ээлжинд эмч, эмнэлгийн ажилтнууддаа бага хэмжээгээр буюу хариу урвалыг нь шалгах зорилгоор цөөн тоогоор вакцин хийж байсан.Хариу урвал, шинж тэмдгийг тандсаны үндсэн дээр монгол хүний биед зохицох юм байна гэсэн дүгнэлтэд хүрч, вакцинжуулалтаа өргөн хүрээтэйгээр хийж эхлээд байна. Долдугаар сарын 1-нээс өмнө хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллана. Вакцин бүр өөрсдийн гэсэн технологиор үйлдвэрлэгдсэн, өөрсдийн үйлчлэх механизмтай. Бүх вакцин хүний дархлааны системийг өдөөж байгаа учраас халуурах, толгой өвдөх, тарьсан хэсэгт хөндүүрлэх, улайх, жихүүдэс хүрэх шинж тэмдэг түгээмэл илэрдэг. АстраЗенека вакцины хувьд 10 хүн тутмын нэгээс дээшид ийм шинж тэмдэг илэрсэн. Бусад вакцины хувьд ч төстэй шинж тэмдэг илэрнэ. Вакцины заавар дээр тэр бүрийг бичсэн байгаа тул иргэд харах боломжтой. Эрүүл хүний дархлааны систем хариу урвал үзүүлдэг. Гэхдээ хариу урвал үзүүлэхгүй байна гээд та эрүүл бус гэсэн үг биш. Хүн бүрийн дархлааны систем, үзүүлэх хариу урвал өөр. Хариу урвал түгээмэл, энгийн зүйл гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

-Вакцины эхний тунг хийлгэснээс хойш хэдий хугацааны дараа хоёр дахь тунг хийлгэх вэ. Манайд хийж байгаа вакцинуудын хувьд давтамж хугацаа нь адилхан уу?

-АстраЗенека вакцины хувьд хоёр дахь тунг ДЭМБ-ын зөвлөснөөр хамгийн багадаа найман долоо хоногийн дараа хийнэ гэж заасан. Хятадын Синовак вакцины хувьд дөрвөн долоо хоног буюу 28 хоногийн зайтай тарихаар байгаа. Эхний тунг хийлгэснээр таны бие вирусыг дөнгөж таньж эхэлж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, эхний тунг хийлгэснээр вирусаас хамгаалах дархлаа бүрэн тогтохгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ вакцин хийлгээгүй хүний нэгэн адил баримтлах ёстой. Тухайн вакцинаас хамаараад тун хоорондын зай харилцан адилгүй. Хоёр тунгаа хийлгэснээс хойш дор хаяж 7-14 хоногийн дараа бүрэн дархлаа тогтоно. Гэхдээ бүрэн тун хийлгэсэн ч халдвар авах магадлалтай. Энэ талаарх судалгаа, шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй. Тиймээс бүрэн тунгаа хийлгэсэн ч гадуур гарахдаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих хэрэгтэй.

-Вакцинаа хийлгэсний дараа хэдий хугацаанд биеэ ажиглах вэ. Зарим иргэнд хариу урвал илрэх төдийд айх эмээх зүйл ажиглагдаж байх шиг?

-Эмч тухайн хүнийг үзээд, биеийн байдлыг үнэлнэ. Вакцины эсрэг заалтгүй гэж үзвэл вакцин тарина. Хүлээх өрөө буюу ажиглах хэсэгт багадаа 15 минут байж, ямар нэг гаж нөлөө, хариу урвал гарах эсэхийг эмч ажигладаг. Судалгаанаас харахад гаж нөлөө, хариу урвалын 90-ээс дээш хувь нь 15 минутын дотор илэрч байгаа.

Халуурах, жихүүдэс хүрэх, толгой өвдөх, зарим тохиолдолд бөөлжих, дотор муухай оргих, тарьсан газар өвдөх, улайх шинж тэмдэг түгээмэл буюу 40 хүртэлх хувьд илэрнэ. Харин энэ урвал гурваас олон хоног үргэжилбэл эмчид хандах хэрэгтэй. Судалгаагаар хоёр хоногт хариу урвал арилж байгаа.

-Зарим иргэн вакцинд хамрагдах шаардлагагүй гэсэн бодолтой байгаа. Энэ иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Монгол Улс вакцинжуулалтын 100-гаад жилийн түүхтэй. Халдварт өвчинтэй тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол дархлаажуулалт буюу вакцинжуулалт. Вакцинд аль болох олон иргэнээ хамруулж байж хэвийн амьдралдаа шилжинэ. Тиймээс иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй.

Б.Туул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624740
2 эможи

keyboard_arrow_up