ЭМЯ: 24 цагийн байдлаар 218 шинэ тохиолдол бүртгэгдэсний 42 нь орон нутгаас байна
2021 оны 3 сарын 24
ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 23-ний 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
Өчигдөр улсын хэмжээнд 12,605 хүний сорьцод шинжилгээ хийхэд 218 хүнээс коронавирус илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 5,610 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 189 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947-д хүрч нийт тохиолдлын 70.3 хувийг эзэлж байна.
Одоогоор 1,367 хүн эмчилгээнд байгаа бөгөөд биеийн байдлыг нь үнэлбэл,
- Хөнгөн-1,138
- Хүндэвтэр-207
- Хүнд-18
- Маш хүнд-4 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624756
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: