Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байна Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ууганбаяр: Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин оруулж ирэх төлөвлөгөөтэй байна

2021 оны 3 сарын 24

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийгдээд, тээвэрлэлтийн асуудал шийдэгдэж байгаа" хэмээлээ. 

Мөн тэрбээр "Манай улсад Засгийн газрын шугамаар оруулж ирсэн Спутник V вакцин байхгүй. Монгол Эм Импекс компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа. Орос вакцин яагаад хийхгүй байгаа талаар иргэдийн асуултад хариулт өгөх зорилгоор үүнийг мэдээлж байна. 

Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тариад явна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624758
0 эможи

Иргэн
2021-03-24 13:29
ОРОС ВАКЦИНЫХАА ҮЙЛЧЛЭХ ХУГАЦААГ ИЛ ТОД АРД ТҮМЭНДЭЭ ХЭЛЭЭЧЭЭ.
Орос вакцин сайн
2021-03-24 11:56
Хужаа вакцинаа одоо зогсоогоочээ дарга нараа монголчууд үнэхээр хийлгэх дургүйцэлтэй байна.Хятадаас вакцин авахын оронд өр ширээ даруулчихгүй.Харин оросын вакциныг бол монголчууд алалцаад хийлгэнэ шдээ.ЗГ аа та бүхний ажилд ч тустай.ЗГ аа цөөхөн ард иргэддээ хүндэтгэлтэй хандаж орос вакцинаар бүх иргэдээ тариулах ёстой.Чадахгүй бол огцорсон нь дээрдээ.Хятадаас авчирсан вакцинуудаа буцаагаад өгчих эсхүл тэжээвэр нохой амьтан адгууст тарь.Мал сүрэгт бол болохгүй шүү.Мах сүүгээр нь хүн хордоно
Ах нь
2021-03-24 11:39
Орос вакцин ирэхээр тариулах гээд алалцаан болох нь дээ, Алалцана даа
keyboard_arrow_up