Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгтэй холбоотой халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгджээ Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгтэй холбоотой халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгджээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн 246 дугаар цэцэрлэгтэй холбоотой халдварын НАЙМАН тохиолдол бүртгэгджээ

2021 оны 3 сарын 24

Arslan.mn

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Өчигдрийн байдлаар 1124 хүүхэд халдварт өвчинд өртсөн гэх мэдээлэл байна. Эдгээр хүүхдийн шүлснээс шинжилгээ авсан уу, эсвэл хамраас нь авсан уу. Ялангуяа нярай хүүхдүүдээс шинжилгээг яаж авдаг вэ?

Ж.Байгальмаа: Монгол Улсын хувьд шүлснээс сорьц авдаг шинжилгээ хараахан нэвтрээгүй байгаа. Бид нярай хүүхдүүдээс шинжилгээ авахдаа нярайд зориулсан уян бамбарыг ашиглаж, хамраас авахгүй, амны хөндий болон хоолойноос сорьцны дээж авдаг.

Б.Ууганбаяр: Шүлснээс шинжилгээ авах технологийг монгол эрдэмтэд хийсэн байгаа. Удахгүй ашиглаж эхлэх тухай шийдвэр гарсан. Одоогоор хараахан эхлээгүй байна. Тун удахгүй, хэдхэн хоногийн дараа энэ шинжилгээ хийгдэж эхлэх байх гэсэн хүлээлттэй байна.

-Чингэлтэй дүүргийн 246-р цэцэрлэгт коронавируст халдвар шинэ голомт гарсан гэх мэдээлэл байна. Энэ голомтод одоогоор хэчнээн халдвар илэрсэн бэ?

Ж.Байгалмаа: Чингэлтэй дүүргийн тус цэцэрлэгт анх гуравдугаар сарын 12-нд анхны тохиолдол батлагдсан. Тус цэцэрлэгийн нийт гурван ажилтан, 21-ний байдлаар тухайн гурван ажилтны ойрын хавьтлын таван хүн, нийт 8 хүний халдвар баталгаажиж, эмчилгээ үйлчилгээнд орсон.

- Халдвар гарсан аймгууд руу нэвтэрч ороход зөвшөөрөл авч байгаа юу, хаанаас зөвшөөрөл авах вэ?

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр: -Халдвар бүртгэгдсэн аймгууд өөрсдөө шийдээд явж байгаа. Ерөнхийдөө Улаанбаатар хотоос очиж байгаа тээврийн хэрэгслүүд тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авч байна. Одоогоор аймаг тус бүр ямар зохицуулалт хийж байгаа талаар мэдээлэл нэгтгэгдэж ирээгүй байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
624766
1 эможи

keyboard_arrow_up