ЭМДЕГ: Өндөр өртөгтэй ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ шинэчилсэн танилцуулга ЭМДЕГ: Өндөр өртөгтэй ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ шинэчилсэн танилцуулга
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Өндөр өртөгтэй ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ шинэчилсэн танилцуулга

2021 оны 3 сарын 29

ЭМДЕГ-аас ТАНД ТУСАЛЪЯ" ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд ЭМДЕГ бусад мэдээ, мэдээлэлтэй холбоотой зөвлөгөө, зөвлөмжийг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Өндөр өртөгтэй ОНОШИЛГОО, ШИНЖИЛГЭЭНИЙ шинэчилсэн танилцуулгын талаар хүргэж байна. 

Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багц нь өндөр өртөгтэй оношилгоо, өндөр өртөгтэй шинжилгээ гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. 
  • Өндөр өртөгтэй оношилгооны багцад MRI, компьютер томографи, дурангийн оношилгоо, ажилбар, судсан дотуур хийгдэх оношилгооны ажилбар, судасны бус ажилбар, цөмийн оношилгоо, зүрхний эхо, холтер зүрхний бичлэг, электромиографи зэрэг оношилгоонууд орсон. 
  • Өндөр өртөгтэй шинжилгээний багцад хамаарах шинжилгээний жагсаалтыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Төрийн болон орон нутгийн өмчит эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх нэмэлт болон төлбөртэй тусламж, үйлчилгээний төлбөрийн жишиг хэмжээ”-г баримтлан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
  • Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний багцын зардлын бүрэлдэхүүнд эмчийн дүгнэлт, тухайн оношилгоо, шинжилгэээг хийхэд шаардлагатай урвалж, бодис, лабораторийн зардал болон холбогдох шууд болон шууд бус зардал хамаарна.
  • Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээг тухайн оношийн хүрээнд хийгдэх ерөнхий оношилгоо, шинжилгээгээр онош нь тодрох боломжгүй, нарийн оношилгоо хийлгэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд зөвхөн эмчийн заалтаар хийх зохицуулалттай.. 
  • Зайлшгүй тохиолдолд эмчийн заалтаар MRI болон КТ оношилгоог тодосгогч бодис ашиглан хийж болох бөгөд тодосгогч бодисын нийт төлбөрийн хэмжээ нь 150 000 төгрөг, үүнээс 70 хувийг эрүүл мэндийн даатгалын сангаас, 30 хувийг иргэн тус тус хариуцан төлнө. 
  • Эмчийн заалтаар хийсэн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээний тохиолдол бүрийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын газар хянаж, тухайн өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ тухайн даатгуулагчид зайлшгүй шаардлагатай эсэх, тодруулагч бодис ашиглах шаардлагатай эсэхийг шалгасны үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. 
  • Тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын үйл ажиллагаагаар тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэнд шаардлагагүй тохиолдолд өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээ хийсэн, эсхүл шаардлагагүй тохиолдолд тодосгогч бодис ашигласан нь тогтоогдвол уг тохиолдлын зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй бөгөөд тухайн эрүүл мэндийн байгууллага нь иргэний хариуцан төлсөн төлбөрийг 100 хувь буцаан олгоно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624868
0 эможи

keyboard_arrow_up