ЭМЯ: 575 хүнээс коронавирусийн ХАЛДВАР ИЛЭРЧ, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо ЭМЯ: 575 хүнээс коронавирусийн ХАЛДВАР ИЛЭРЧ, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: 575 хүнээс коронавирусийн ХАЛДВАР ИЛЭРЧ, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 7,589 боллоо

2021 оны 3 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр 13,210 хүний сорьцод шинжилгээ хийхэд 575 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болж байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7,589 боллоо. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарав. Өнөөдрийн байдлаар нийт эдгэрсэн хүний тоо 4,711 болж байна.

Одоогоор нийт 1,693 хүн коронваирусийн улмаас эмчлүүлж буй.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,436
  • Хүндэвтэр-219,
  • Хүнд-29,
  • Маш хүнд-9 хүн байгаа юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624871
1 эможи

keyboard_arrow_up