Өнөөдөр нийслэлд 10,000 иргэнийг вакцинд хамруулна
2021 оны 3 сарын 30
2021 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллаж, нийслэлийн хэмжээнд 10,000, орон нутагт 444 нийт 10,444 иргэнийг дархлаажуулсан байна.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-ний байдлаар нийт 290,108 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Харин өнөөдөр /2021.03.30/ нийслэлд дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж, 10,000 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
624901
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: