​Коронавирусийн вакцины эхний тун хийлгэсэн 532 хүн алдвар авчээ ​Коронавирусийн вакцины эхний тун хийлгэсэн 532 хүн алдвар авчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

​Коронавирусийн вакцины эхний тун хийлгэсэн 532 хүн алдвар авчээ

2021 оны 4 сарын 01

Arslan.mn

Монгол Улсад 310 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан ч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авсан талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. 

Тэрбээр "Эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож буй. Хоёр дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно.  Вакцины хоёр тунг тариулсан ч маскаа тогтмол зүүж, зайгаа барьж, халдвар хамгааллаа барихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байна. 

Эрсдэлтэй орчинд бүү бай. Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч буй тул анхаарна уу! Хамт олноороо тамхилахгүй байхыг, масктайгаа байхыг анхааруулж байна. 
4-сарын 3-наас вакциныг 2-3 дахин эрчимжүүлж, ААН-үүдийг 15 хоног хязгаарлаж буй нь вакцинжуулалтыг үр дүнд хүргэх нэг үндэслэл юм.  

Улаанбаатар хотын насанд хүрсэн 1 сая иргэнээ 4-р сард вакцины эхний тунг хийж, 5-р сараас орон нутагт, мөн нийслэлийн иргэдийг 2 дахь тунг хийж дуустал, цаашид сэрэмжээ алдахгүй байхыг уриалж байна. Та бид ковид-19 халдвартай зэрэгцэн амьдарч буйг нэг хором ч бүү март." гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
625010
6 эможи

Zochin
2021-04-01 17:45
Gadnaas vaccine avah gsn nereer ochnoon myngan dollar zeelsen haachiv terugere iim ued guilga guih bish ali sainaas n hudaldaad abah heregtei shde
Зочин
2021-04-01 10:29
Ээ наад хужаагийн чанаргүй балай вакцинаа болиочээ.Дахиад 2 ажил болно шүүдээ.Оростойгоо дахин дахин хартлцаж вакцинаа яаравчлуул.Бас лахиад бүх иргэддээ хүрэлцэхүйцийг нэмж гуй яриа хэлэлцээр хий.Оросууд манайд үргэлж л халуун сэтгэлэар тусалдаг улс байсан шүүдээ.Туслах байлгүй дээ
keyboard_arrow_up