ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Эмийн сангаас дуран мэдэн эм авах нь эмийн хордлого харшил үүсгэх эрсдэлтэй ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Эмийн сангаас дуран мэдэн эм авах нь эмийн хордлого харшил үүсгэх эрсдэлтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Эмийн сангаас дуран мэдэн эм авах нь эмийн хордлого харшил үүсгэх эрсдэлтэй

2021 оны 4 сарын 02

Arslan.mn

Эмийн хордлого харшлын талаар АӨСҮТ-өөс зөвлөгөө, мэдээлэл гаргасныг хүргэж байна.

Эмийн хордлого харшил гэдэг нь ямар нэгэн эмийн бодис биед нэвтрэн орж харшил үүсгэснээр үүсдэг арьс, салст бүрхүүлийн хордлогот өвчин юм.

Ихэвчлэн антибиотик, үрэвсэл намдаах, халуун бууруулах, өвчин намдаах, уналт таталтын эсрэг эмүүд болон амин дэмүүд нь эмийн хордлого харшлыг үүсгэнэ. Эм хэрэглэснээс хойш хэдэн минутаас хэдэн цаг, 1-2 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ. Эм хүний биед ямар ч замаар орсон хордлого харшил үүсгэх боломжтой.

Эмийн бодисууд хүний биед орох замууд:

  • Арьсан доторх тарилгаар
  • Булчин тарилгаар
  • Амьсгалын замаар
  • Судас тарилгаар
  • Хоол боловсруулах замаар
  • Үтрээгээр
  • Шулуун гэдсээр

АВАХ АРГА ХЭМЖЭЭ, АНХААРУУЛГА:

  • Хордлого харшил өгсөн эмийг тогтоож, хэрэглэхийг зогсооно
  • Нэг удаа харшил өгсөн эмийг насан туршдаа дахиж хэрэглэхгүй байх
  • Өвчин олон удаа дахих нь өвчний явцыг хүндрүүлд үхэлд хүргэх аюултай
  • Эмчилгээг цаг алдалгүй эрт эхлэх нь хүндрэлээс сэргийлнэ
  • Эмчилгээг эмчийн хяналтанд хийж, өгсөн зөвлөгөөг чанд сахиж, эмчилгээг таслалгүй хийх хэрэгтэй
  • Эмийн сангаас дуран мэдэн эм авах нь эмийн хордлого харшил үүсгэх эрсдэлтэй
  • Эмийн хордлого харшил үүсэх нь уусан эмийн хэмжээнээс хамаарахгүй, амссан төдийд ч өвчин үүсгэнэ.

Arslan.mn

Эх сурвалж: АӨСҮТ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625031
2 эможи

АӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up