Таваас дээш ам бүлтэй, монгол гэрт амьдардаг бол гэрээр эмчлүүлэх боломжгүй Таваас дээш ам бүлтэй, монгол гэрт амьдардаг бол гэрээр эмчлүүлэх боломжгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Таваас дээш ам бүлтэй, монгол гэрт амьдардаг бол гэрээр эмчлүүлэх боломжгүй

2021 оны 4 сарын 02

Гэрээр тусгаарлагдан эмчлүүлэхэд тодорхой шаардлага хангасан байх ёстой бөгөөд одоогоор Covid-19-ийн халдвартай 1400 гаруй иргэн гэрээр эмчлүүлж байна.

Халдварын тоо, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотойгоор гуравдугаар сарын 14-нөөс эхлэн Covid-19-ийн халдвар авсан ч тодорхой шаардлага хангасан иргэдийг гэрээр эмчилж байгаа юм. Хэрэв Covid-19-ийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдаж болох бөгөөд  ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгч байна.

Гэртээ тусгаарлагдаж, эмчлүүлэхэд хэд хэдэн шалгуур тавьдаг байна. Тухайлбал, монгол гэр болон нэг өрөө байранд амьдардаг, таваас дээш ам бүлтэй зэрэг тохиолдолд гэрээр эмчлүүлэх, гэрээр тусгаарлагдах боломжгүй аж.

Харин гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625074
0 эможи

keyboard_arrow_up