САЙН МЭДЭЭ: Халдвар авсан 270 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ
2021 оны 4 сарын 04
Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /20214.04.04/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд
- 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
- 117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 270 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 5649 боллоо.
Одоогоор 2107 хүн эмчлүүлж байгаагаа
- Хөнгөн 1822
- Хүндэвтэр 225
- Хүнд 51
- Маш хүнд 9 байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625107
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: