СУДАЛГАА: Эцэг, эх салах нь өсвөр насныхныг сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг СУДАЛГАА: Эцэг, эх салах нь өсвөр насныхныг сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Эцэг, эх салах нь өсвөр насныхныг сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

2021 оны “ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН 7 ХОНОГ” нь 4 дүгээр сарын 5 -11-ний өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хийгдсэн судалгааг танилцуулж байна.

Дэлхий дахинаа хүүхэд, өсвөр насныхны 20 хувь нь сэтгэц, зан үйлийн эмгэгтэй байгаа ба сэтгэцийн ихэнхи эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байдаг.

Манай улсад өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн илрэлүүд, тэдгээрийн тархалт, түүнд нөлөөлж буй зарим хүчин зүйлс, эмгэгт өртөх ба өвчлөх эрсдэлт хүчин зүйлс, эмнэлзүйн шинжүүдийг судлах зорилгоор СЭМҮТ-ийн дэд захирал АУ-ны доктор В.Баярмаа 2013-2017 оны хооронд дээрх судалгааг хийсэн. Судалгаанд нийт хот, хөдөөгийн 2250 хүүхэд, 1959 эцэг эх, асран хамгаалагч, 72 анги удирдсан багшийг хамруулан судалжээ.

Arslan.mn

Судалгааны дүнд хөвгүүдэд анхаарал дутмагшил - хэт хөдөлгөөнтөх ба зан үйлийн өөрчлөлт (компьютер тоглох, худал ярих, хулгай хийх, зодолдох), охидод сэтгэл хөдлөлийн өөрчлөлт (сэтгэлээр унах, гуниглах, сэтгэл түгших), нийтэч зан давамгайлан , мөн түүнчлэн анхаарал тогтворгүй байх 47.5 хувь, нойр хямрах 15 хувь, толгой өвдөх 15 хувь зэрэг бусад шинжүүд түгээмэл илэрч байсан юм.

Хэрэв та судалгааны дэлгэрэнгүй үр дүнтэй танилцахыг хүсвэл СЭМҮТ-ийн номын санд хандаарай.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625152
1 эможи

эмээ
2021-04-05 16:33
МЭДЭЭЖ .ТЭНД ЭРХ МЭДЭЛ САНДАЛ ШИРЭЭГЭЭ БУЛААЛДАЖ НЭГНИЙГЭЭ ЦУСГҮЙ АЛЖ БАЙХАД АРД ТҮМЭН БИД ЯАЖ ЗҮДЭРЧ БАЙГАА БИЛЭЭ ЯГ ИЖИЛ ШҮҮ ДЭЭ.
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up