УХТЭ: Дотоод халдварыг бууруулах зорилгоор бактери, вирусийн эсрэг үйлчлэлтэй фотокаталист технологийн туршилтын ажлыг хийжээ УХТЭ: Дотоод халдварыг бууруулах зорилгоор бактери, вирусийн эсрэг үйлчлэлтэй фотокаталист технологийн туршилтын ажлыг хийжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УХТЭ: Дотоод халдварыг бууруулах зорилгоор бактери, вирусийн эсрэг үйлчлэлтэй фотокаталист технологийн туршилтын ажлыг хийжээ

2021 оны 4 сарын 05

Arslan.mn

UNIDO олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй Коронавирүст (КОВИД-19) халварын үед хөгжиж буй улсуудад туслах, японы шинэ дэвшилтэт технологийг хуваалцах, дэмжих төслийн хүрээнд Монголд анх удаа Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн эрчимт эмчилгээний хоёр тасаг болон яаралтай мэс заслын өрөөнд дотоод халдварыг хянах, багасгах зорилгоор бактер, вирусийн эсрэг үйлчлэлтэй фотокаталист технологийг ашиглах туршилтыг хийж гүйцэтгэлээ.

Arslan.mn

ШУТИС-ийн БАТС, Тана лаб-ынхан төслийн технологи дамжуулалт хийх, техник ажиллагааг хариуцаж буй хүрээнд уг ажлыг гүйцэтгэлээ.

Энэ технологи нь гэрлийн үйлчлэлээр идэвхжиж бичил биетүүдийг устгадаг нано бүрхүүлийг гадаргууд тогтоож өгөх ба 1 удаа түрхэхэд /дунджаар 5 жил/ урт хугацаанд үйлчлэх ба хүн, орчинд хоруу чанар багатай байдаг. Цаашид энэ технологийг сургууль, цэцэрлэг олон нийтийн газар, нийтийн тээвэр, хүнсний үйлдвэр, үйлчилгээний газруудад нэвтрүүлэх өргөн боломжтой эдийн засгийн хувьд хэмнэлттэй, тогтвортой урт хугацаанд үр дүнтэй хэрэглээг бий болгох давуу талтай болно.

Ковидын хүнд хэцүү үед энэ төслийг дэмжиж санхүүжүүлсэн Японы UNIDO байгууллагад УХТЭ-ийн зүгээс талархал илэрхийлжээ.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625153
0 эможи

keyboard_arrow_up