Сүүлийн хоногт Улаанбаатарт 731, орон нутагт 99, эмнэлгээс гаралтай нэг халдвар бүртгэгдлээ
2021 оны 4 сарын 06
Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа. (2021.04.06-ны 09:00 цагийн байдлаар)
Энэ үеэр ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 831 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 11,651 болж байна.
Тухайлбал,
- 731 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,906 болсон.
- 99 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,358 боллоо.
- Эмнэлгээс шалтгаалах НЭГ халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Сүүлийн хоногт 13 аймагт халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд Төв, Ховд аймагт олон тохиолдол бүртгэгдсэн байгаа.
Сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,010 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байна." гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625183
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: