Д.Мөнхцэцэг: “COVID-19”-ийн эсрэг вакцин эх болон урагт ямар ч эрсдэлгүй Д.Мөнхцэцэг: “COVID-19”-ийн эсрэг вакцин эх болон урагт ямар ч эрсдэлгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Мөнхцэцэг: “COVID-19”-ийн эсрэг вакцин эх болон урагт ямар ч эрсдэлгүй

2021 оны 4 сарын 09

Arslan.mn

COVID-19”-ийн эсрэг вакцин нөхөн үржихүйд хэрхэн нөлөөлдөг талаар АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэл өгөв.

Тэрбээр, “COVID-19” халдвар гарснаас хойш жирэмсэн болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд энэ халдвар хэрхэн нөлөөлж байна, вакцин хийвэл ямар байх талаар олон улсын судалгааг судалж байна. Вакцин хийлгээгүй тохиолдолд жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсны дараагаар хүндрэх эрсдэл өндөр. Коронавирусний халдвар ургийн хөгжилд гаж хөгжил үүсгэхгүй, үр тогтолтод нөлөөлөхгүй. Вирус нь өөрөө ийм онцлогтой. Харин амьсгалын замын хүндрэл, хатгаатай холбоотой дутуу төрөлт 30-35 хувьтай байна. Тиймээс вакциныг хийх талд гадныхан судлагдаагүй гэж үзэж байгаа. Гэхдээ зарим эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдэд вакциныг хийх нь илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа. Вакцин өөрөө эх, урагт нөлөөлөх хэмжээний амьд вакцин биш.

Жирэмсэн гэдгээ мэдэлгүй вакцин хийлгэсэн бол айх аюулгүй. Дараагийн тунгаа хийлгэх үү эсвэл халдвар хамгааллын дэглэмээ сахиад өөрийгөө халдвараас хамгаалах уу гэдэг нь тухайн хүний сонголт юм.  Халдвар авсан ээж ч хүүхдээ хөхүүлж болно. Вакцин хийсний дараа хүүхэд хөхүүлэхэд аюулгүй” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625316
0 эможи

Зочин
2021-04-10 06:57
Ямар сайхан амтай эмч вэ одоо үед ийм сайхан билэг дэмбэрэлтэй сайхан энергитэй хүн ховор болжээ.Эмч маань ингээл хэлсэн байхад иргэд сайхан энергээр нь дагаал эрүүлждэг сайхан байхгүй юу.Мөнхцэцэг эмч минь таны хүн ардынхаа эрүүл энхийн маань чинь эрч хүч,амьжилт бүтээл,хамгийн сайхан бүхнийг хүсье
keyboard_arrow_up