Ковидын улмаас 20 настай залуу нас барлаа
2021 оны 4 сарын 13
Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 27 боллоо
Сүүлийн 24 цагт шинэ коронавирусийн халдвар авсан хоёр хүн нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, ковидын халдвар авсан 20 настай, 61 настай иргэд өчигдөр нас барсан бөгөөд улсын хэмжээнд коронавирусний халдвараар 27 хүн нас бараад байна.
Тэгвэл шинээр батлагдсан 885 тохиолдлын 836 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 48 тохиолдол нь хөдөө, орон нутгийн иргэд байна. Өнгөрсөн хоногт халдвар авсан 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар эдгэрсэн хүний тоо 9887 болж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625464
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: