​Л.Баттөр: Энэ удаагийн хөл хориогоор тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ авна ​Л.Баттөр: Энэ удаагийн хөл хориогоор тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ авна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

​Л.Баттөр: Энэ удаагийн хөл хориогоор тохиолдлын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭГ авна

2021 оны 4 сарын 14

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрбээр, "Сүүлийн үед нас баралтын тоо огцом нэмэгдэж байна. Халдвар авсан 5 иргэн гэртээ нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Гэртээ нас барсан тохиолдол тус бүр дээр тодорхой дүгнэлт, үнэлгээг хийж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдах зэрэг бусад нөлөөлж буй хүчин зүйлүүдийг судалж байна. Өөрийнхөө шинжилгээнд итгэхгүй байх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахгүй байх жишээ бий. Заавал PCR шинжилгээний хариуг хүлээж, эмнэлгийн тандалтын баг ирэхийг хүлээхгүйгээр иргэн өөрийн харьяа эмнэгт хандаж тусламж үйлчилгээг авч болно.

Бид 20 настай залуугийн нас барсан шалтгааныг тодруулж байна. Гэхдээ PCR шинжилгээний хариу эерэг буюу халдвартай гарсан. Эерэг гарсан болгон коронавирусийн хүндрэлээр буюу уушгины хатгаа, цусны бүлэм үүсэж нас барсан гэсэн үг биш учир бусад өвчний улмаас нас барсан эсэхийг тодруулах шаардлагатай." гэв.

Хөл хорионы тухайд,

"Анхнаасаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн байр суурь 28 хоног байсан. Учир нь энэ өвчний хоёр нууц хугацааны турш Бүх нийтийн бэлэн байдал зарлах санал гаргаж байсан. Нөхцөл байдал дээрдэхгүй, тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Хэдийгээр Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон ч гэсэн ойрын хавьтал болж, нууц үедээ байсан иргэдийн илрүүлэлт нэмэгдэж, өдөрт илрэх халдварын тоо өсч байна.

Магадгүй энэ хөл хорио дуусах үед нас баралт огцом нэмэгдэх эрсдэл бий.  Тиймээс ард иргэдээ үүссэн нөхцөл байдлыг шууд хэлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Хэрвээ хөл хорионы төгсгөлд өдөрт илрэх халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдвэл бид дараа, дараагийн арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай." гэдгийг онцлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
625517
5 эможи

Шаа
2021-04-16 09:44
Хуц гөлөг минь
Tsegii
2021-04-15 08:55
Uaj iin emlegt abaachee ard tumnee yalgabrlaad geet ni blgd uhuileed bhiin
Zochin
2021-04-15 00:36
Stants emneleg emiin san hunsnees busdiig 0 zogsoogoochee
zochin
2021-04-14 20:45
Hul horiogoo sungaj 28 honog bolgohgui bol ur dun bas l garahgui sh dee.
garvaa
2021-04-14 19:03
iim hol horio ch gej uy bhavdee gauur unendee yamar ch emh zambaraa alga avtobus duuren hun gudamaar hulhuldsun eruul sogtuuchuud tor zasgiin bodlogo shiidver yag yamar zamaar hursun deeree heregjij bgaag oilgoh um algoo yamaar ch umbedee
зочин
2021-04-14 14:05
хөл хориог чангатгах хэрэгтэй бна. зайлшгүй ажиллах шаардлагатай 15 байгууллагын бүх ажилчид ажиллаж бгаа ш дээ. ажилчдын тоог цөөрүүлэх хэрэгтэй бна.
keyboard_arrow_up