ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр УГТЭ-ийн амбулаториор 570 иргэн үйлчлүүлсний 51 нь хөдөө орон нутгаас иржээ
2021 оны 4 сарын 15
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ны өдөр нийт 277 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 30 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна.
Мөн төлөвлөгөөт 23, яаралтай дөрвөн мэс засал амжилттай хийгджээ. Амбулаториор нийт 570 иргэн үйлчлүүлсний 51 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
625545
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: