ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд стресст өртөх үед  ямар ШИНЖ ИЛРЭХ вэ? ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд стресст өртөх үед ямар ШИНЖ ИЛРЭХ вэ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхэд стресст өртөх үед ямар ШИНЖ ИЛРЭХ вэ?

2021 оны 4 сарын 15

Arslan.mn

“Хүүхэд стресст өртдөг үү” сэдвээр  СЭМҮТ-ийн эмч нар дараах зөвлөгөөг өгч байна.

Хүүхэд удаан хугацаагаар стрессдэх өртөх нь хүүхдийн тархины болон бие махбодын хөгжлийг удаашруулдаг байна.  Хүүхдийн стрессийн үед ялгарах кортизол даавар нь хүүхдийн тархийг гэмтээж, дархлааг бууруулж байдаг. цаашлаад насанд хүрсэн хойно хүчирхийлэгч, сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл гутралтай хүн болж болзошгүй.

Хүүхдийн стресстүүлдэг шалтгаан

  • Гэр бүлийн орчинд байнга хэрүүл маргаантай байх
  • Суралгандаа хэт их санаа зовох
  • Үе тэнгийнхний дарамт
  • ялгаварлан гадуурхалт, ад шоо үзэх
  • Багш, ажилчдын харилцаа муу байх
  • Сургууль шилжих, шинэ газар руу нүүх
  • Эцэг эх нь салах, тусдаа амьдрах
  • Эцэг эх ажилгүй, нэн ядуу байх
  • Хүүхдэдээ анхаарал халамж тавихгүй байх

Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

  • Хоолны дуршил буурах
  • Хүүхэд тогтворгүй ууртай болох
  • Толгой өвдөх
  • Хар дарж зүүдлэх
  • Нойрондоо муудах
  • Хэвлийгээр өвдөх

Эцэг эхчүүдийн хүүхдийнхээ стрессийг хэрхэн тайлах вэ

  • Хүүхэдтэйгээ хамт байх цаг гаргах
  • Нээлттэй ярилцах
  • Хүүхдээ шүүмжлэхгүйгээр сонсох
  • Тоглох цаг олгох
  • Хангалттай унтуулах
  • Хүүхдийнхээ сайн талыг магтаж байх хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625586
0 эможи

keyboard_arrow_up