ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд сайн зүйлийг нь урамшуулж, сайшааж байх хэрэгтэй

2021 оны 4 сарын 16

Arslan.mn

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс, илрэх шинж тэмдэг болон хэрхэн стрессээс гаргах тухай Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бага насны хүүхдийг юманд санаа зовдоггүй, баяр баясгалантай нөхдүүд гэж боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа "Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг"-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг тогтоожээ.

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс:

  • Эцэг эхийн салалт нь бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг
  • Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айж түгшүүрт автдаг
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог
  • Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
  • Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог

Хүүхдийн стрессийн илрэл:

  • Орондоо шээх
  • Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах
  • Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх
  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
  • Нүдээ цавчлах, үсээ имрэх
  • Харандаагаа мэрэх
  • Уур уцаартай, уйланхай болох
  • Энд тэнд өвдлөө гэх мэтээр зовуурь хэлэх
  • Юманд идэвх сонирхолгүй болж, аль болох ганцаараа байхыг хүсэж, зожигрох

Стресст орсон хүүхдийг яах вэ?

  • Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа тухай ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй
  • Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй
  • Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн зүйлийг нь урамшуулж сайшааж байх хэрэгтэй.
  • Зохистой сайн хооллож, хангалттай унтуулан амраа
  • хад анхаарлаа хандуулах нь чухал
  • Хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх
  • Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцах
  • Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай
  • Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал.
  • Хүүхэд болгон заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм.

Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө".

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625618
1 эможи

keyboard_arrow_up