ДӨРВӨН ИРГЭН “Ковид-19“ халдварын онош батлагдаад  1-8 ХОНОГТ нас баржээ ДӨРВӨН ИРГЭН “Ковид-19“ халдварын онош батлагдаад 1-8 ХОНОГТ нас баржээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ДӨРВӨН ИРГЭН “Ковид-19“ халдварын онош батлагдаад 1-8 ХОНОГТ нас баржээ

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

Сүүлийн 24 цагт 983 тохиолдол бүртгэгдлээ хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр манайл улсад бүртгэгдсэн халдварын тохиолдол нийт 20655 болжээ. Харин дөрвөн иргэн нас барснаар нийт нас баралт 41 болж байна.

Тухайн дөрвөн иргэн "ковид-19" халдварын онош батлагдаад 1-8 хоногийн хугацаанд нас барсан байна.

Тухайлбал,

  • 4-р сарын 9-нд онош батлагдсан 83 настай эмэгтэй ковидын хүнд хэлбэрээр,
  • 4-р сарын 16-нд онош батлагдсан 70 настай эмэгтэй,
  • 85 настай эрэгтэй,
  • 4 сарын 15-нд онош батлагдсан 70 настай эмэгтэй нар "ковид-19" халдварын нэн хүнд оноштойгоор нас барлаа.

Түүнчлэн сүүлийн 24 цагт эдгэрч гарсан 406 хүн эмнэлгээс гарсан байна.  Улмаар халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11450 болж байна. 

Өнөөдрийн байдлаар 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Биеийн байдлын хувьд: 

  • Хөнгөн - 2060
  • хүндэвтэр - 791
  • хүнд - 223
  • маш хүнд - 57

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
625657
3 эможи

keyboard_arrow_up