Б.Болор-Эрдэнэ: Халдвар авч өөрийгөө дур мэдэн эмчилснээс болоод хүндэрч ирэх иргэд ЦӨӨНГҮЙ байна Б.Болор-Эрдэнэ: Халдвар авч өөрийгөө дур мэдэн эмчилснээс болоод хүндэрч ирэх иргэд ЦӨӨНГҮЙ байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Болор-Эрдэнэ: Халдвар авч өөрийгөө дур мэдэн эмчилснээс болоод хүндэрч ирэх иргэд ЦӨӨНГҮЙ байна

2021 оны 4 сарын 17

Arslan.mn

ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасаг буюу улаан бүсэд ажиллаж байгаа эмч Б.Болор-эрдэнэ хэлэхдээ хүнд хүмүүсийн тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт өсч байгааг онцоллоо.

Мөн тэрбээр "Өчигдрийн байдлаар манайх 10 хүн эмчилж байгаа. Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Суурь өвчтэй, өндөр настай хүмүүс хүндрэх нь амархан байна. Түүнчлэн залуу хүмүүс ч бас хүндрэх тохиолдол гарсаар байгаа. Хорио цээрийн үед гэртээ байх нь хамгийн чухал. Зайлшгүй гарах тохиолдолд халдвар хамгааллын дэглэмээ маш сайн баримтлах хэрэгтэй.

Сүүлийн үед халдвар аваад өөрийгөө дур мэдэн эмчилснээс болж бүр хүндэрч ирэх иргэд байгааг хэлж байна. Дархлаа муутай, архаг хууч, өвчтэй, өндөр настай иргэд маш хурдан хүндэрч байгаа тул яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Эмнэлгийн байгууллага харьцангуй сайн ажиллаж байгаа гэдгийг хэлмээр байна." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
625658
1 эможи

keyboard_arrow_up