Коронавируст халдварын улмаас нийт 44 хүн нас бараад байна
2021 оны 4 сарын 18
Коронавирусээр халдварласан гурван хүн өчигдөр нас баржээ. Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ.
Тодруулбал,
- тэдний нэг нь 44 настай эрэгтэй энэ сарын 16-нд онош батлагдаж Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад халдварын хүнд оноштойгоор нас баржээ.
- 51 настай эмэгтэй энэ сарын 17-нд онош батлагдаж Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.
- Иргэн Ц энэ сарын 15-нд шинжилгээгээр онош нь батлагдсан байна.
Ингэснээр манай улсад одоогоор коронавируст халдварын улмаас нийт 44 хүн нас бараад байна.
Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд анхааруулж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625676
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: