Коронавируст халдвараар ТАВАН хүн нас барж, нийт нас баралт 49 боллоо
2021 оны 4 сарын 19
ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар буюу сүүлийн 24 цагийн хугацаанд 889 хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Дөрвөн тохиолдол нь эмч, эмнэлгийн ажилтнууд аж.
Сүүлийн 24 цагт коронавируст халдвараар ТАВАН хүн нас барлаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 49 боллоо.
Тухайлбал,
- 75 эмэгтэй 4.11-нд онош нь батлагдаж, Ачтанд эмчлүүлж байсан
- 55 эмэгтэй Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт
- 34 эрэгтэй 04.15-нд онош нь батлагдсан, БЗД-ийн 4-р хорооны иргэн байсан
- 57 эрэгтэй 03.31-нд батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байсан
- 61 эрэгтэй 04.16-нд онош нь батлагдаж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан.
Мөн сүүлийн цагийн хугацаанд 524 иргэн эдгэрчээ. Ингэснээр нийт эдгэрсэн тохиолдлын тоо 12.401 болсон байна.
Өнөөдрийн байдлаар нийт 3366 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь;
- хөнгөн-2193 /65,2 хувь/
- хүндэвтэр-869 /25,8 хувь/
- хүнд-241 /7,2 хувь/
- маш хүнд-63 /1,9 хувь/ хүн байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625703
0 эможи
эмээ
2021-04-19 15:02
ЭМЧЛҮҮЛЖ БАЙСАН ГЭЭД БАЙХ ЮМ . ТЭГЭЭД ЭМНЭЛГЭЭС ГАРААД ҮХЧИХСЭН ЮМ УУ . ЭДГЭЭЖ ГАРГАДАГГҮЙ ЮМ УУ . ЮУ ГЭЭД БАЙГАА ЮМ . ОЙЛГОМЖТОЙ ЮМ БИЧЭЭЧ !!
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: