ЭМЯ хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх САНАЛ, БАЙР СУУРЬТАЙ байна
2021 оны 4 сарын 19
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус газрын дарга Л.Энхсайхан хөл хориог сунгах эсэх асуудлаар дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр " ЭМЯ хатуу хөл хориог үргэлжлүүлэх санал, байр суурь хэвээр байгаа. Яагаад гэвэл халдварын тохиолдлын тоо өдрөөс өдөрт буурахгүй байна. Тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдэж байна. Иргэдийн зүгээс ЭМЯ-ны фэйсбүүк хуудаст хатуу хөл хориог сайжруулах талаар санал ирсээр байна. Тиймээс бид иргэдийн тэрхүү саналыг ч анхаарч үзэх хэрэгтэй" гэв.
Дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн хатуу хөл хорио энэ ням гарагт буюу дөрөвдүгээр сарын 25-нд дуусгавар болно. Харин хатуу хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэхийг УОК, Засгийн газар хуралдаж, эцэслэн шийдэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
2
625707
3 эможи
Anujin
2021-04-19 23:15
Demjij bn
Anujin
2021-04-19 23:14
Hol horiog demjij bn tehdee tahiad mongon demjleggui bol hetsuu
Зочин
2021-04-19 17:38
demjij bn
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: