Коронавирусийн улмаас ДАХИН ХОЁР ХҮН нас барлаа
2021 оны 4 сарын 20
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна.
Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 1311 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 24.195 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12860 болоод байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралтын тоо 51 боллоо.
Тухайлбал,
- 75 настай эрэгтэй 04.18-нд онош нь батлагдаж түргэн тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн боловч нас баржээ
- 83 настай эрэгтэй 04.16-нд Завхан аймагт онош нь батлагдаж эмнэлэгт нас баржээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
625762
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: