И.Мөнхзаяа: АРЬС ЦАЙХ өвчнөө эмчлэхийн тулд маш ШАРГУУ, ТУУШТАЙ байх хэрэгтэй И.Мөнхзаяа: АРЬС ЦАЙХ өвчнөө эмчлэхийн тулд маш ШАРГУУ, ТУУШТАЙ байх хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

И.Мөнхзаяа: АРЬС ЦАЙХ өвчнөө эмчлэхийн тулд маш ШАРГУУ, ТУУШТАЙ байх хэрэгтэй

2021 оны 4 сарын 20

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь арьс цайх өвчнийг эмчлэх шинэ технологи болох Эксимер гэрэл эмчилгээг нэвтрүүлээд байна. Энэ талаар тус төвийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн тэргүүлэх зэргийн их эмч И.Мөнхзаяагаас тодрууллаа. Тэрээр "Манай Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв нь (АӨСҮТ) улсын хэмжээнд арьс, гоо засал, харшил, эмчилгээг үзүүлдэг үндэсний хэмжээний ганц төв. Тиймээс бид олон улсын стандартыг хангасан, эмчилгээний горимыг бүрэн хангасан шинэ технологиудыг нэвтрүүлсээр ирсэн. Үүний нэг нь өнгөрсөн жил ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар Герман улсад үйлдвэрлэгдсэн хэсэг газрын байн эмчилгээнд зориулагдсан гэрэл эмчилгээний Эксимер (Excimer) лазерын аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлээд байна. 

Тус эмчилгээний аппарат нь арьсны өнгөн хөрсний суурийн давхарга орчимд үйлчилж, хэвийн буюу эрүүл арьсыг гэмтээхгүйгээр зөвхөн эмгэг өөрчлөлттэй хэсэг газрыг эмчилдэг давуу талтай.

Өөрөөр хэлбэл хүний биед хамгийн аюулгүй, гаж нөлөө байхгүй аппарат гэсэн үг юм. Тус аппаратын тусламжтайгаар арьс цайх,  хайрс үлд, атопит дерматит, үүрэлсэн үс уналт, хавтгай улаан үлд, мөөгөн хэлбэрийн микоз гэх мэт өвчнийг эмчлэх бүрэн боломжтой болсон.

Гэхдээ эдгээр өвчнүүд нь биеийн 10 хүртэлх хувийг хамарсан тохиолдолд л энэ хэсэг газрын аппаратыг хэрэглэж болно. Харин биеийн 10-аас дээш хувийг хамарсан бол бүтэн биеийн гэрлийн эмчилгээг хийдэг. Энэ эмчилгээ нь маш их хугацаа, тэвчээр, тууштай байдлыг шаарддаг. Арьс цайралтын талбайн хэмжээ, хувь хүний онцлог, хавсарсан эмчилгээнээс хамаараад хэдэн сар, жилээр үргэлжилж болно. Эмчилгээ хийгдэх хугацаа нь цайралтын хэмжээнээс шалтгаалдаг бөгөөд хэсэгхэн газар бол 2-5 минут, цайралт нь их талбайг хамарсан бол 5-10 минут эмчилгээ хийгддэг. Арьсны гэрэл мэдрэх хэв шинжээс шалтгаалж аппаратыг үйлдвэрлэгч компанийн протоколын дагуу эмчилгээ хийгддэг. 10-15 удаагийн эмчилгээний дараа захаасаа нөсөө, толбо үүсч эхэлдэг. Хэрэв энэ хугацаанд үр дүн ажиглагдахгүй бол эмчилгээг зогсоож, өөр эмчилгээний аргыг хайх хэрэгтэй. " хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625767
0 эможи

keyboard_arrow_up