Г.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгоход  ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГ гүйцэтгэдэг Г.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгоход ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГ гүйцэтгэдэг
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Г.Гантулга: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгоход ХАМГИЙН ЧУХАЛ ҮҮРЭГ гүйцэтгэдэг

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Коронавирусийн цар тахал нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол Улс тав дахь удаагийн бүх нийтийн бэлэн байдлыг зарлаж, хөл хорио тогтоогоод байгаа билээ. Хөл хориог гэр, гэртээ өнгөрүүлж байгаа эдгээр өдрүүдэд гэр бүлийн гишүүд хоорондын харилцаандаа хэрхэн анхаарах, хүүхдүүдтэйгээ хэрхэн харьцах талаар СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Г.Гантулга зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Гэр бүлийн харилцаа хосын харилцаанаас эхэлдэг. Хөл хориотой холбоотой өмнө нь хосууд өдөр тутмын ажил үүргээ гүйцэтгэж тодорхой өдрийн цагаар хоол байдаг байсан бол одоо ихэнх цагийн хамтдаа өнгөрүүлж  байна. Энэ үед зарим нэг талаар нэг нэгнийхээ хувийн орон зайд хэт их нэвтрэх зэргээр хосуудын дунд зөрчилдөөн үүсэх хандлагууд байдаг.

Тиймээс хосууд, гэр бүлийн харилцаанд дараах зүйлийг анхаарч байх хэрэгтэй. Үүнд:

  • Хамтдаа байгаа цаг үеийг ашиглаж нэг нэгэндээ урмын үгсийг хэлж, нэг нь нөгөөгөө дэмжиж байгаа өгдөг байх
  • Бие биендээ гэнэтийн бэлэг бэлдэх маягаар баярлуулж болно. Энэ цаг үед гэрийн нөхцөлд бүтээлч байдлаар сэтгэж ажиллавал илүү үр дүн гарна.
  • Хамтын харилцаа, хамтын амьдралд талархаж байгаагаа байнга илэрхийлж байх
  • Телевиз, кино, нэвтрүүлэг зэргийг аль болох хамтдаа үзэн үзэл бодлоо хувцасах гэр бүлийн харилцаанд их үр дүнтэй арга юм.

Дараагийн чухал зүйл бол гэр бүлийн бусад гишүүд болох хүүхдүүд, эмээ, өвөө, ах дүү нарын харилцаа байдаг. Гэр бүлийн гишүүдийн харилцаанд хамгийн түрүүнд анхаарах зүйл бол бага насны хүүхэд болон өсвөр насны хүүхдийн харилцаа юм. Зөвхөн томчууд л стресст өртдөг гэж бодож болохгүй. Хүүхдүүд ч мөн стресст өртдөг.

Эцэг, эхчүүдийн хувьд хүүхдийнхээ стрессийг тайлах, харилцааг нь эерэг болгоход  хамгийн их үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхдүүддээ туслахын тулд хамгийн эхэнд та өөрөө стрессээ тайлсан байх хэрэгтэй. Учир нь  хүүхэдтэй ярилцахын тулд та тэвчээртэй, тайван, амгалан байж хүүхдэдээ туслах боломжтой.

Эцэг, эхчүүд , асран хамгаалагчид стресс тайлах энгийн дадал зуршлыг өөр өөртөө бий болгосон байх хэрэгтэй. Үүнд:

  • Өдөр тутмын хийх ажлаа төлөвлөсөн байх. Ажлын дэс дараалалгүй, төлөвлөгөөгүй ажлаас болж ажлын сул цаг их гарч , амжуулах ажил дуусахгүй бухимдах үе гардаг.
  • Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх
  • Тогтмол цагт унтах хэрэгтэй. Тогтмол цагт унтаж, сэрж байгаа байдал таны стрессийг даван туулах, өөрийгөө тогтвортой байлгах чухал нөлөөтэй байдаг.
  • Тайвширх амьсгалын дасгалууд хийх
  • Хоббигоо хөгжүүлэх, дуртай зүйлээ хийхэд цаг гаргах хэрэгтэй.

"Хөл хорионы үед хичээлийн хоцрогдолд орлоо гэж шахах нь ХҮҮХДИЙГ ЯДАРГААНД оруулах эрсдэлтэй"

Харин гэр бүлийн гишүүн харилцаанд юун анхаарах хэрэгтэй вэ?

  • Хөл хорионы үед гэр бүлээрээ аль болох ширээний ард хамт сууж хоол идэх хэрэгтэй.
  • Гэр бүл дотроо хөгжөөнт тоглоом тоглох. Энэ дээр гэр бүлийн бүх гишүүдийн оролцоог хангасан байвал сайн.
  • Салхилах буюу цагийг дасгал хөдөлгөөнтэй холбож өнгөрүүлэх нь гэр бүлийн харилцааны стрессийг даван туулах үр дүнтэй арга болох юм.
  • Хүүхэдтэй шударга буюу нээлттэй байдал харилцаа үүсгэх
  • Хөл хорионы үед эцэг эхчүүд хүүхдээ хичээлийн хоцрогдолд орж байна гээд шахах  хандлага ажиглагдаж байдаг. Энэ эсрэгээрээ хүүхдийн суралцах, бие махбодын ядралд оруулдаг гэдгийг анхаарах ёстой.
  • Хүүхдийн сонирхлыг дэмжих, ярилцах тал дээр хамт их цаг зарцуулах хэрэгтэй.
  • Хөл хорио өвчинтэй холбоотой нийгэмд тодорхой айдас үүсэж байгаа тул энэ талаар хүүхдүүдтэй ярилцах, ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь яагаад бид хөл хорионд байгаа вэ. Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар нээлттэй хүүхдийн насанд тохирсон байдлаар ярилцах хэрэгтэй.

Гэрийн хөл хорионд байгаа, тусгаарлалтад байгаа иргэд сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ манай төвийн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл олгох 24 цагийн 1800-2000 утсанд хандан сэтгэцийн эмчтэй ярилцаж, мэдээлэл, зөвлөгөө авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625768
0 эможи

Г.Гантулга
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up