Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 1,039, орон нутагт 129, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол бүртгэгдлээ
2021 оны 4 сарын 21
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,005 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,169 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 25,364 боллоо.
1,169 тохиолдлын нэг нь эмнэлгээс шалтгаалсан халдвар бол
- 1,039 нь Улаанбаатар хотод,
- 129 нь орон нутагт бүртгэгдлээ. Үүнд:
Мөн хугацаанд 486 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Халдварын улмаас 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас
- Хөнгөн 2,166
- Хүндэвтэр 1,164
- Хүнд 270
- Маш хүнд 58 хүн байна.
Өнөөдрийн байдлаар орон нутагт:
- Архангайд 79,
- Баян-Өлгийд 5,
- Баянхонгорт 22,
- Булганд 9,
- Говьсүмбэрт 21,
- Дархан-Уулд 142,
- Дорноговьд 1,
- Дорнодод 16,
- Дундговьд 35,
- Орхонд 93,
- Өвөрхангайд 31,
- Сүхбаатарт 77,
- Сэлэнгэд 49,
- Төв аймагт 168,
- Увсад 20,
- Ховдод 96,
- Хөвсгөлд 14,
- Хэнтийд 28 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625813
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: