УГТЭ: Өчигдөр нийт 23 мэс засал хийгдэж, 299 хүн хэвтэн эмчлүүлж байна
2021 оны 4 сарын 22
Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт (УГТЭ) өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний өдөр нийт 299 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 44 нь эрчим эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Амбулаториор нийт 550 иргэн үйлчлүүлсний 58 нь хөдөө орон нутгаас зорьж ирэн үйлчилгээ авсан байна.
Энэ хугацаанд төлөвлөгөөт 17 , яаралтай 6 мэс засал амжилттай хийгджээ.
Халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлын үед тус эмнэлэг яаралтай түргэн тусламжийг цаг алдалгүй үзүүлж, хэвтэн эмчлүүлж буй иргэдийнхээ халдвар хамгааллыг сахин ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625864
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: