Б.Бямбадорж: Алслагдсан хороодын иргэдийг вакцинд хамруулахаар нийслэлийн хэмжээнд 76 автобус үйлчилнэ
2021 оны 4 сарын 23
Улсын онцгой комисс хуралдааны гарсан шийдвэрийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө.
Тэрбээр "Халдварын тархалт эрчимтэй байгаа энэ үед иргэд зөвхөн өөрийн дархлаажуулалтад хамрагдах хуваарийнхаа дагуу гэртээ аль ойр байрлах цэгт очиж вакциндаа хамрагдах ёстой. Харин заасан цэгүүдээс гэр нь алслагдмал байдаг иргэдэд дархлаажуулалтын цэг хүртэл богино рейсийн автобус үйлчилж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 76 автобус хүн хоорондын зайг баримтлуулж, иргэдийг зөөвөрлөж, вакцинд хамруулах үйлчилгээ үзүүлнэ" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
625901
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: